Төсвийн мөнгөөр тансаглагч Б.Бадраа УИХ-ын гишүүн болж амжих уу?

9f8071fb852b650greatЭнэ жилийн УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа АН-аас нэр дэвшихээр болжээ. 2012 онд түүнийг төсвөөс дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэн Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Ч.Бадрааг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гэх баримт уг нь АТГ-д очсон ч тэрбээр уснаас хуурай гарч чадсан байна.

Хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр хамгийн ядуу Засаг дарга нарын дотор цохиж явдаг тэрбээр өөрийгөө 20 сая төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Гэвч цалингаараа амьдардаг гэж ярьдаг түүний хувьд долоон автомашин, тэрбумаар үнэлэгдэх хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд жуулчны бааз ресторан хүртэл худалдан авсан байдаг. Мөн Ч.Бадраа эзэмшдэг газрынхаа хэмжээгээр энэ жил 21 аймгийн Засаг дарга нараас хоёрт жагссан билээ.

Монголын хамгийн их алт эрдэнэсийн нөөцтэй Өмнөговь аймгийг сүүлийн найман жилийн турш удирдаж байгаа тэрбээр эдийн засгийн хүнд үед буюу 2015 онд гэхэд л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аймагт нь ажлын айлчлал хийх үеэр хүндэтгэл үзүүлж 16 сая төгрөг зарцуулсан байна.

Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж явдаг, нэг нь ингэж цэнгүүлдэг сайхан хүмүүс. Бадраа даргын ингэж тансаглуулсаны цаад санаа нь ирэх сонгуульд нэр дэвшихтэй холбоотой байжээ. Гэхдээ түүний өөрийнхөө ирээдүйг бодож Ч.Сайханбилэгт өгсөн мөнгө нь өөрийнх нь халааснаас бус ард түмний цалингаас танагдаж очиж байгаа нь гомдолтой. Засаг даргын сэнтийд байхдаа хэдэн саяар нь тансаглаж байгаа хүн УИХ-ын гишүүний сэтэр зүүвэл юу болохыг төсөөлөх ч хэцүү юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: Байгаль хамгаалагч Огноо: 6 June 2016

ХИЙСЭН БҮТЭЭСЭН ХҮНД ҮЗҮҮЛЭХ ГАВЬЯАТАЙ ХҮН ДЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
14 ХОНОГ Л АТААРХЛЫН ХАР ҮГЭЭР БУЛУУЛНА ВИЗ. ДАВААД ГАРАХ БҮХ ЧАНАР ТАНД БИЙ.

Нэр: Дашаа Огноо: 10 June 2016

Таны хийсэн бүтээсэн маш том бүтээн байгуулалт аймаг орон нутгийн төдийгүй улс орон даяар шагшин магтаж бахархаж байгаа шүү Танд амжилт хүсье

Нэр: амьдрал үргэлжилнэ... Огноо: 10 June 2016

Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ, өнөөдрийн дараа маргааш үргэлжилнэ гэдгийг л бодох хэрэгтэй байна даа. Нэг нэгнийгээ хайрлан хүндэтгэж, эвсэг, найрсаг, нөхөрсөг, цэвэр, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нь чухал юм. Одоо цагт үхэн хатан намчирхаж, улстөржиж байдаг цаг өнгөрсөн бид улам л дэвшилттэй улам л нийгмийн сийрэг орчин, оюун ухаантай болж байгаа. Ялангуяа сонгогчил ард иргэд бол одоо нам гэж улайран тэмцдэг цаг өнгөрсөн харин намаас нэр дэвшиж байгаа зөв хүнийг л сонгодог цаг болсон учраас энэ хэт их намчирхах, улстөржих үзэгдлийг арилгаж улстөрийн шинэ соёлыг гаргаж ирэхийг хүсч байна.

Нэр: Таны хийсэн бүтээсэн маш том бүтээн байгуулалт аймаг орон нутгийн төдийгүй улс орон даяар шагшин магтаж бахархаж байгаа шүү Танд амжилт хү Огноо: 10 June 2016

Таны хийсэн бүтээсэн маш том бүтээн байгуулалт аймаг орон нутгийн төдийгүй улс орон даяар шагшин магтаж бахархаж байгаа шүү Танд амжилт хүсье

Сэтгэгдэл бичих