Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж өнгөрүүлсэн 7 хоног

7f85dd10-4342-11e5-871e-1f2aaf8a9efaМАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ

СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хамгийн түрүүнд хүргүүлсэн. Дараа нь СЕХ-нд сонгуульд оролцохоо мэдэгдэн холбогдох албан бичгийг ч мөн нэгдүгээрт аваачиж өгсөн.  Улс төрийн намуудад батламж гардуулахад ч хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн билээ. Анхнаасаа  МАН-ынхан дэгтэй, журамтай албан бичигт нягт нямбай хандаж ирснээр МАН-ын 76 нэр дэвшигч нь ямар ч зөрчил дутагдал гаргахгүйгээр бүгд бүртгүүллээ.

Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татлаа

АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, зарим тойрогт нэр дэвшигчдийн нэрст өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Увс аймагт нэр дэвшээд байсан Б.Сүрэнжав /Баянмөнх аваргын охин/ нэрээ татсан тул “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг, Өвөрхангай аймагт нэр дэвшээд байсан Ч.Даваабаяр нэрээ татсан тул “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ сарын 1-нд Монгол орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ жилийн баярын өдрийг Монгол Улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрөөсөн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Мөн хүүхдийн баярт зориулсан цуврал арга хэмжээг НЗДТГ болон харьяа байгууллагуудаас зохион байгуулсан. Тодруулбал, дүүрэг бүрийн сургуулиудын сурагчдын төлөөллөөс бүрдсэн 26 хайрцагласан жагсаал болсон юм. Сурагчид Төв шуудан, Хөрөнгийн биржийн голын замаар хайрцаглан гарч ирж, урдаас хойш чиглэлтэйгээр автомашины замаар нэгдсэн үйл ажиллагааны парадад зориулсан хашаа, хамгаалалтын дагуу явсаар эзэн Чингисийн хөшөөний урд талаар баруунаас зүүн тийш явж, Соёлын төв өргөөний арын замаар орсон юм.

ИЗНН нэр дэвшигчидээ энэ сарын 5-ны дотор тодруулна

Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөсөн тавдугаар сарын 31-нд бүртгэж авсан. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууссан ч шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэн авах юм.  Өөрөөр хэлбэл бүртгэж авснаас хойш тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 5-ны дотор  нэр дэвшигчдээ мэдүүлэх, баримт материалыг нь бүрдүүлэх өгөх чиглэлийг ИЗНН-д Сонгуулийн ерөнхий хорооноос өгчээ.

Вакцинжуулалтад 88.1 хувьтай хамрагджээ

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай байна. Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч дахин сунгаж энэ сарын 31-нийг хүртэл хийсэн юм. Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийх аяныг тавдугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгожээ. Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн байдаг аж. Эдгээр иргэдээс жирэмсэн, эсвэл ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай бол улаанбурханы вакцинд хамруулаагүй юм.

Т.Гэрэл

 


URL:

Сэтгэгдэл бичих