Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно.
2016 оны зургаадугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 11-16 хэм, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны зургаадугаар сарын 05-наас зургаадугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
URL: