Өнөөдрийн зурхай /2016.06.04/

4d1ab6c30be63637bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 29. Санчир гараг.  Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр од эрхэс баярт үйл явдлыг амлаж байна. Залуу хүмүүст шинэ хүн мэндлэх, өсвөр насныханд асуудалтай байсан зүйл нь жигдрэх гэх мэт байна. Харин ахмадуудад энэ үйл явдал хамаарахгүй. Та өөрийн ордны онцлогт тохирсон хурдан хөдөлгөөнтэй боловч арын ажлыг бүтээхдээ тийм их шаламгай түргэн байж чаддаггүй. Энэ нь та хүний төлөө төрснийг илтгэж байгаа хэлбэр юм.

 


ҮХЭР (4/20-5/20)

Хэрвээ та олон нийттэй харьцах ажил хийдэг бол таны нэр хүнд маш их өсч, өөрөөрөө бахархах болно. Зарим хүмүүс маш том арга хэмжээ зохион байгуулах бөгөөд найз нөхөд, хамаатан саднуудынхаа туслалцааг ав. Хөгжилтэй байж, хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахыг хичээ. Та мөн маш их эрх чөлөөг хүсэмжлэх бөгөөд хөдөө зусланд байдаг найз нөхөд тань таныг урьвал яг одоо очиход хамгийн тохиромжтой үе юм. Аялал жуулчлалаар явж адал явдалтай учир. Ядаж л кинонд яв.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрс эргэлт өөрчлөлт, содон үйл явдлууд, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдөр. Сонирхлын зөрчил үүсч, хэрүүл маргаан нь гар зөрүүлэхэд хүргэх магадлалтай. Шатах дэлбэрэх бодисоос холхон бай. Гэмтэлтэй техникээр бүү ажил хий. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Үүнийг тоглоом наргиан болгон өнгөрөө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Та юу хүсэж байгаагаа хийх хэрэгтэй. Таны хуучин асуудлууд балаг тарих магадлалтай байна. Үдээс хойш одоогийн зорилго илүү том ажил хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болно. Таны ажил бусдад ч гэсэн ашигтай гэдэгт итгэлтэй бай. Та хүмүүстэй уулзаж нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй. Гэр бүлийн хуучин таагүй дурсамжууддаа цэг тавиарай. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлэх боломж гарна.

 


АРСЛАН (7/23-8/22)   

Өдрийн турш ахуйн асуудлуудтай тулгарна. Эдгээр асуудлууд их цаг хугацаа авах боловч мөддөө таныг дахин зовоохгүй. Авьяас чадвараа ашиглан гэр бүлийн ажлыг өөр дээрээ ав. Өдрийн төгсгөлд тайтгарал мөн тэнцвэрт байдлыг мэдэрнэ. Эмэгтэй хүмүүс гэнэтийн таатай үйл явдал болно. Танд хэн нэгэн санаа тавьж, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Хамтран ажилласнаар та гэр бүлээ бэхжүүлнэ.

 


ОХИН (8/23-9/22)

Худал хуурмаг, хэт хоосон зүйлс, биелээгүй мөрөөдлийн өдөр. Магадгүй та хүнд асуудлуудаас нуугдахыг хүснэ. Гэнэтийн таагүй нөхцөл байдалд орвол бүү уурлаж уцаарла. Хэнтэй ч ялангуяа эмэгтэйчүүдтэй бүү маргалд. Үйл ажиллагаандаа ухаалаг дүгнэлт хийхийг зөвлөж байна. Ямар ч ажил хэрэг өнөөдөр утга учиртай байна. Та үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхгүй бол амьдрал танаас их зүйлийг шаардах болно. Шүд, буйл тагнайн хэсэг эмзэг байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Курс эмчилгээ хийлгэх, спорт эрүүл мэндийн үйл ажиллагаанд оролцоход таатай өдөр. Гэр орон санхүүгээ эмх цэгцтэй болго. Эргэн тойрныхон таны эрхэм шинж чанарыг чинь мэдэж үнэлнэ. Энэ өдөр таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Хүнсний зүйл худалдан ав. Хатгаа туссан байх бага ч гэсэн шинж тэмдэг мэдэгдвэл биеийн хүчний ажлаас татгалз.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ ордныхон яагаад үе үе харшилтай болдгийнхоо учрыг олно. Харшил хөдөлгөдөг шалтгааныг бүрэн тодорхойлсон нь дээр. Дархлаагаа сайжруулж. Аэробик, бодибилдингээр хичээллэ. Дасгалжуулагчаас өөртөө тохирсон зөвлөгөө авч, ачааллаа зөв тохируулах хэрэгтэй. Халуун ууранд суу. Та амжилтанд хүрэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилла. Энэ ордныхны гэр бүл тэдний найдвартай ар тал болж чадна.


НУМ (11/22-12/21)

Танай гэр бүлийнхний аль нэг нь улс орон, эсвэл хотруу баярт явах гэж байгаа нь танд таалагдахгүй байж болно. Үүнээс гадна та гэр бүлийн ахмад гишүүд таны эрх чөлөөг чөдөрлөж байгааг мэдэрнэ. Дотнынхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал. Өөрийн гоо сайхандаа анхаарлаа хандуулахгүй бол таныг далдуур муулах явдал газар авна.

 


МАТАР (12/22-1/19)

Дээд удирдлага, эрх мэдлийн байгууллагаас ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг энэ ордныхон, ялангуяа театрын бүтээлчид ба багш нарт сайн өдөр. Тэд өөрийгөө гялалзтал нь илэрхийлж чадна. Өөрийн мэдрэмжийн бүх баялаг талыг харуулж чадна. Ивээн тэтгэх тэмүүлэл нь таны эсрэг чиглэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Долоо хоногийн сүүл рүү их ядарснаа мэднэ. Идэвх илт буурна. Нэр хүнд бүхий шинэ хүмүүс таныг ажил хэргээсээ хөндийрөхөд тусална. Эдгээр хүмүүсийн өмнө бардам зангаа тат. Олон маргаантай асуудлууд шийдэгдэхэд ойр байна. Гэхдээ өөрийнхөө төлөө өөрөө зүтгэхгүй бол бусдын ард үлдэх болно. Та хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад бодолтой бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын бодлыг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй.

 


ЗАГАС (2/19-3/20)

Таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авна. Таныг ажлын амжилт хүлээж байна. Танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Өчүүхэн тэд таны ажлыг хойш нь татна. Анхаарал болгоомжтой бай, унаж бэртэх, үе мултрах, шөрмөс сунах зэрэг бэрхшээл тохиолдож болзошгүй. Найз нөхөд, ойр дотныхны туршлага маш их тусламж болох болно. Урьдаас төлөвлөсөн худалдан авалт нь амжилттай төгсөх болно. Ойр дотнынхны туслалцаа дэмжлэгийг авснаараа та тэдэнд улам итгэж найдна.

 


URL:

Сэтгэгдэл бичих