Принс агсны үхлийн шалтгааныг тогтоов
АНУ-ын домогт дуучин Принсийн үхлийн шалтгааныг олон нийтэд зарлалаа. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард Миннесота мужийн Шанхассен хотод байрлах өөрийн студийнхаа цахилгаан шатан дотроос нас барсан байдалтайгаар олдсон юм.
Улмаар түүний үхлийн шалтгааныг шүтэн бишрэгчид нь чих тавин хүлээж байсан билээ. Нэрт дуучин 57 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэгвэл түүний биед задлан шинжилгээ хийсэн эмч нарын баг Принс агсан фентанил хэтрүүлэн хэрэглэсний улмаас амьсгал хураасныг тогтоосон байна.
Фентанил нь өвчин намдаах үйлчилгээтэй хүчтэй эм бөгөөд аялан тоглолтоо үргэлжлүүлэхийн тулд эм ууж байсныг нь хүлээн зөвшөөрсөн байна. Принсийн бие нас барахаасаа долоо хоногийн өмнө гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдэж байжээ. Тухайн үед ханиад хүрсэн байсан гэнэ.
URL: