З.ЭНХБОЛД СЕХ-ЫН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Сонгуульд шударга өрсөлдөх боломж тун бага болоод байна. МАН-ын нэр дэвшигчидтэй ижил нэртэй хүмүүсийг МАХН-аас эсвэл Г.Уянгын намаас нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаяр, Эрдэнэжамьян нарын найман хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаад байгаа билээ.
Хэн ч харсан АН-ын зүгээс хийж байгаа улайрал гэлтэй. Намын дүрмээ зөрчин, Сонгуулийн хууль журмыг уландаа гишгэн байж, дарангуйлагчийн аргаар намынхаа дунд шатны байгууллагаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар ч санал авахгүйгээр хүчээр унагаж, өөрийнхөө фракцын хүмүүсийг дэвшүүлсэн АН-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлж эхэлжээ. АН-аас гарсан өргөдлөө өгсөн Б.Батбаатар гэхэд л СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд байхад нь “Хүчингүйд тооцож өгөөч” гэсэн АН-ын генсекийн гар үсэгтэй бичиг иржээ. Энэ бичгийн дагуу СЕХ Б.Батбаатарыг дэвшүүлж болох эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуралдах гэхээр АН-ын төлөөллүүд хуралдаа ирэхгүй ирц бүрдүүлэхгүй байгаа гэнэ. Учир нь хуулийн хугацаагүй болгож, нэр дэвших эрхийг нь тулгаж байгаад цуцлахаар СЕХ-нд байдаг намын гишүүддээ намын дарга, удирдлагууд нь үүрэг өгчээ.
URL: