НӨАТ-ын буцаан олголтыг сонгуулиас өмнө олгохгүй

14649214865750ed8eabb91

Энэ оноос хэрэгжиж НӨАТ-ын шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлж, нийт худалдан авалтын хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувийг буцаан авах болсон. Ингэхдээ жилд нэг удаа буюу дараа оны нэгдүгээр сард багтаан авахаар хуульд заасан юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль татварын ерөнхий газарт айлчлах үеэрээ НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 1-ны дотор яаралтай өгөхийг үүрэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл, иргэд буцаан олголтынхоо мөнгийг аваагүй байна.

Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг өнөөдрийг хүртэл биелэлээ олохгүй байгаа нь НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг төсөвт эх үүсвэрийг нь шийдээгүйтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээлсэн. Энэ талаар, албаны эх сурвалжаас тодруулахад, “НӨАТ-ын буцаан олголтод 5.8 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгөө шийдэүүлж, улсын төсөвт тодотгол хийлгэх гээд төслийн саналаа өргөн барьсан боловч УИХ-ын чуулган завсарлачихсан” гэсэн юм. Дашрамд, 2016 онд л гэхэд НӨАТ-ын буцаан олголтоор нийт 50 тэрбум төгрөгийг олгох тооцоо гарч байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих