Хайр найргүй хөрөнгө босгосон гэгддэг С.Эрдэнэ баавайгаас Баянголынхон татгалзах уу

4294

Улсын халамжийн мөнгийг хайр найргүй идсэн гэгддэг УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ баавай дахин Баянгол дүүрэгт нэр дэвшинэ.

Ямартай ч түүний охин Э.Содгэрэл “Төгс эрдэм сан”-ын нэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд зориулан барилга барих нэрийдлээр хотын А зэрэглэлд газар авсан ч тэндээ 13 давхар шилэн барилга бариад хувийн бизнесээ өргөжүүлэн, хөгжүүлж байгаа.

Харин С.Эрдэнэ гишүүн “Их тамир” ахмадын амралтын газрыг босгож, ихээхэн ашигтай ажилладаг. Уг амралтын газар нь мөн л ахмадын амралт сувилал нэрийдлээр үүссэн ч бизнесийн байгууллага болсон байдаг.

Мөн тэрбээр “Гурван тамир” дунд сургуулийг анх үүсгэн байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургана гэж байсан ч одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдын адил төлбөртэй сургаж байгаа юм байна. Мөн үүнээс гадна “Их тамир” амралтын газрын ойролцоо буюу Хандгайтын амыг бараг тэр чигт авсан бөгөөд тэндээ “Хандгайт” хотхон сүндэрлүүлж, орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсаар байгаа юм. Мөн тэнд спортын төв босгосон.

Анх Баянгол дүүргийн засаг дарга хийж байгаад УИХ-д орсон бөгөөд тус дүүрэгт нэлээдгүй газар авч барилга барьсаар, энэ насандаа бас хойд насандаа ч идэх хөрөнгөө хурааж буй. Тиймээс Баянголыг “Эрдэнэ вангийн хошуу” гэж хошигнодог болсон юм билээ.

Тэрбээр уг хочоо батлах мэт аашилсан нь оны өмнөхөн, бүх нийтийн амралтын өдрөөр Нийгмийн даатгалын ажилчдыг ажлаас хална хэмээн айлгаж, сонгуулийн сурталчилгааны материалаа тараалгасан байгаа юм. Энэ тухай бид өмнө нь мэдээлснийг унших бол энд дар.

Хууль бусаар улсын халамжийн мөнгийг хувийн бизнесрүүгээ оруулдаг, дархлагдсан даамал С.Эрдэнийн дараагийн барилгын ажил шудрага байгаасай гэж залбирахаас илүүг ард түмэн хийж чадахгүй юм байна. Учир нь түүнтэй холбоотой хэргийг сэтгүүлчид олон нийтэд ил болгоод өгсөн байдаг ч хууль хяналтын байгууллагынхан шалгадаггүй, шалгасан ч хэрэгсэхгүй болгодог талтай.

Мөн үүнээс гадна Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тойруулж өөрийн мэдлийн барилга барьсаар тус хэлтсийн ажилчид нар салхи үздэггүй болсон байдаг. Нийгмийн даагалынхан 2009 оноос хойш агаар салхи нар үздэггүй орчинд ажиллаж буй ч ажилгүй болохоос айгаад эсэргүүцэх хүн олддоггүй аж. Ямартай ч алдарт С.Эрдэнэ баавай Баянгол дүүрэгт намаасаа З.Энхболд, С.Одонтуяа, Д.Оросоо нарын хамт нэр дэвшиж байна. Харин тэндний эсрэг намаас Л.Лүндээжанцан, Ж.Ганбаатар,Д.Амгалан, Н.Ундраа нар нэр дэвшиж байгаа юм. Мөн дуучин Нара тэнд бие даан нэр дэвшиж буй. Олон жил дархлагдсан, Баянгол дүүргийг эзэгнэж, ихээхэн хөрөнгө босгож чадсан, нийгмийн даатгалын ажилчдыг айлгасаар ирсэн С.Эрдэнэд тус дүүргийнхэн ямар оноо өгөх, хэрхэн дүгнэхийг харах л үлдлээ. Иргэд шинэ улстөрчдыг хүсэн хүлээж буй тул энэ удаа түүнийг унагах байлгүй дээ.

Эх сурвалж: Dorgio.mn Н.Чимэг

 


URL:

Нэр: зочин Огноо: 3 June 2016

баянголчуудаа энэ луйварчнаасаа салаачээ та нар хангалттай л баяжуулла одоо болоо ш дээ юм хийх боловсролтой зөв сэтгэлтэй хүнээ сонгоочээ

Нэр: lam 000 Огноо: 3 June 2016

yhaalag sain hyn songovol sainsan

Нэр: BAYANGOL Огноо: 5 June 2016

TA NAR YAGAAD SETGEGDELYYDIIG USTGAAD BGAA YUM BEE.ERDENED HUDALDAGDAA YUU

Нэр: Зочин Огноо: 21 July 2016

Хийсэн юмтай учраас салахгүй байнадаа

Сэтгэгдэл бичих