Төрийн бодлогоор мөнгө угаах “МонПАСС СА” хэний компани вэ!!!

product-header11“Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна”. Эртний ийм нэгэн үг буй. Тиймдээ ч Монголчууд “төрийн сүлд минь өршөө” хэмээн залбирдаг ард түмэн. Гэвч энэхүү үг өнөөгийн Ардчилсан нийгэмд яавч зохицохооргүй болжээ.

Хуулиар далайлгасан мөнгө угаалт, ард түмнийхээ халаасыг эргүүлж хэн нэгэн түний халаасанд хуримтлуулах АРГА УХААН болгочихлоо.

Ингэж хэлэхийн учир нь “Цахим гарын үсгийн тухай хууль”-д зааснаар энэ оны 7 сар гэхэд бүх албан байгуллагууд НДШ-ээ цахим хэлбэрээр өгөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан “ЦАХИМ ГАРЫН ҮСГЭЭ” баталгаажуулахын тулд “МонПАСС СА” ХХК-д 121000 төгрөг тушаах хэрэгтэй болжээ.

Гэтэл энэ хэний компани вэ? Яагаад НДШ төлж байгаа компаниуд энэ компаниас гарын үсгээ мөнгөөр худалдаж авах ёстой вэ? гэсэн асуултууд ар араасаа хөвөрч эхэлнэ.

Хачирхалтай нь “МонПАСС СА” ХХК нь өнгөрсөн оны 9 сарын 28-д улсын гэрчилгээгээ авсан байх юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас энэ компанид үйлчилэх гэж 2016 оны 3 дугаар сарын 14-ний 151 дүгээр тогтоолоор баталсан “Цахим гарын үсгийн тухай хууль” гэсэн тодотголтойгоор тусгайлан хууль санаачилсан байна гэж хардах бүрэн үндэслэлтэй болж байгаа юм. Гэтэл зөвхөн энэ мөнгийг тушаагаад зогсохгүй жил болгон өнөө гарын үсгээ сунгуулах аж.

Манай улсад 2015 оны 6 сарын байдлаар 149000 ААН үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн тоон дүн гарсан байгаа. Тэгэхээр 100000-н ААН 2 жилийн хугацаатайгаар тоон гарын үсэг, төхөөрөмжийг авахад л 12 тэрбум 100 сая төгрөг зүгээр л “Мон ПАСС СА” буюу хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орж байна. Энэ мөнгө юунд зарцуулагдаж, хаашаа орох нь тодорхой бус аж.

Төрд татвараа төлж, төрийн үйлчилгээг авахын тулд дахин нэмж өртөг төлдөг ямар учиртай нийгэмд амьдраад байна аа бид. Хуулиар халхалсан “мөнгө угаагч Мон ПАСС СА” хэний компани вэ? гэж дахин дахин асууя хариулах зоригтон байгаа болов уу?.

 Төрийн бодлогоор мөнгө угаах “МонПАСС СА” хэний компани вэ!!!
Төрийн бодлогоор мөнгө угаах “МонПАСС СА” хэний компани вэ!!!
Төрийн бодлогоор мөнгө угаах “МонПАСС СА” хэний компани вэ!!!
Төрийн бодлогоор мөнгө угаах “МонПАСС СА” хэний компани вэ!!!

 

 

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: НДЕГ Огноо: 3 June 2016

Яасан сонин юм ярьдаг нөхөр вэ? Ийм компани байгуулах хүн С.Эрдэнээс өөр байх уу ???

Түүний өөрийнх эсвэл түүний хамгийн ойрын хүний л компани ийм юм хийнэ шүү дээ.

Нэр: Anonymous Огноо: 4 June 2016

Их Вантаны таашаалаар хийж байгаа юманд битгий хошуу дүрцгээ муусайн цагаачид!

Сэтгэгдэл бичих