Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татжээ

4273

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, 33 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг өөрчлөх шийдвэрт хүрсэн байна. Тодруулбал, Увс аймагт нэр дэвшээд байсан Б.Сүрэнжав/Баянмөнх аваргын охин/ нэрээ татсан тул “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг, Өвөрхангай аймагт нэр дэвшээд байсан Ч.Даваабаяр нэрээ татсан тул “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар дээрх тохиолдолд нэр дэвшигчийг солих зохицуулалт тусаагүй байгаа юм. Харин Сонгуулийн тухай хуулийн 130.1 Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлж, энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж болно хэмээн заажээ.

Г.ДАРЬ


URL:

Сэтгэгдэл бичих