Намбарын хүү наймаалцаж байж тойрог олж авсан уу
УИХ-ын ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Аль дээрээс эхлэн нэр дэвшигчид халуун тогоон дотроо буцалж эхэлсэн бөгөөд хэн нь хаана нэр дэвших нь тодорхой болсон байгаа билээ. Харин одоо аль нам, эвсэл нь хэн гэгч бие даагч нь ялалт байгуулж гарч ирэхийг сонгогчид харах үлдсэн. Хамгийн гол зөв сонголт хийхийг ард түмнээсээ намынхан болоод бие даагч нар хүсээд байгаа. Олон жил төрд ноёрхож, олигарих байдал тогтоосон намуудаас татгалзаж, улс оронд хэрэгтэй гэсэн залуусаа дэмжиж гаргах сонголт хийхийг ч уриалаад байгаа юм.
За тэгээд, сонгогчдын маань сонголт нь мэргэн байх болтугай гэж ерөөе. Харин “баас хатавч өмхийгээ тавихгүй гэгчээр” улс төрөөс явах тун дургүй нэг эрхэм бий.
Тодруулбал, энэ жилийн сонгуульд нэр дэвших мандаатаа олж авахын тулд үхэн хатан, өлсөн цанган байж тэмцсэн экс Ерөнхийлөгч Намбарын хүү Энхбаярт арайхийж нэг тойрог олдов. Тэрбээр хоёр хоног өлсгөлөн зарласаны эцэст Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч чадсанд намын үнэнч фэнүүд нь үхтэлээ баярлаж “Тэр чадлаа” хэмээн даргаараа бахархаж байгаа сурагтай. Ялалтын талбайд өлсөж хоёр хоносноор ялтай хугацаагаа дуусгачихаж, нэр дэвших эрхтэй болчихов уу. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр өлсгөлөн зарлаж байж эрхээ олж авсан намын даргаа эсэргүүцсэн намын 40-50 гишүүн намын гишүүнчлэлээсээ татгалзаж, МАХН-ыг бүр мөсөн орхисон билээ.
Уг нь Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй, нэр дэвших эрхгүй. Учир нь ялтай байх хугацаа нь дуусгавар болоогүй гэдгийг хуулийнхан болон УИХ-ын дарга ч албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл яагаад нэр дэвших эрхгүй хүн, өнөөдөр нэр дэвших эрхтэй болов гэдэг нь хачирхалтай бас сонирхол татаад байгаа юм. Хууль дүрмийнхээ тухайд ч нэр дэвших боломжгүй гэдгийг хэлээд байхад АТГ-ын хуулийг гууль болгож байгаа энэ хүн ямар том эрх мэдэлтэй юм бэ гэж харах бас хардмаар. Эсвэл АТГ-ынхан анхнаасаа Н.Энхбаярын сонгуулийн пиарыг хийж байгаад арын хаалгаар нь хавчуулчихав уу.
Саяхныг хүртэл тус газрын эх сурвалжуудын ярьснаар “Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжгүй. Учир нь ялтай хугацаа нь 2017 онд дуусна” гэж ярьж байсан даа. Гэтэл яав. Энэ талаар Төрийн ордон дотор “Намбарын хүүг бусадтай наймаалцсан” гэх бор шувуу нисч эхлэв. Хэнтэй, ямар газар юугаар наймаа хийв гэдэг нь одоогоор нууц байгаа бөгөөд намынхан нь энэ талаар “А” гэж ам ангайж, хий гаргахгүй байгаа гэнэ шүү. Улс төрд “дархлагдсан” том босс Н.Энхбаяр хувьсгалын тохироог хийж чадах нэгэн гэдэг. Тиймдээ тэрбээр өлсөж цангаж шоудаж байгаа, эрх баригчидтай тохироогоо нам хийж, улс төрд орох боломж бололцоогоо ийнхүү хангасан байхыг ч үгүйсгэхгүй юмаа.
Н.Энхбаяр өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, харин хэлмэгдсэн гэдэгтээ бат зогссон хүн. Тиймдээ ч “намайг төр өршөөсөн” гэж ярьдаг. Гэхдээ түүний гэм бурууг төр уучлаагүй шүү. Мөн түүнчлэн тэрбээр “Энэ өлсгөлөн бол та нарын төлөө зарлаж байгаа өлсгөлөн. Та бүхнийг ард түмнийг сонгох, сонгогдох эрхээ эдлээсэй гэж хүссэндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавиад өлсгөлөн зарласан. Түүнээс хувьд МАНАН-тай хуйвалдсан бол сонгуульд оролцох боломжтой байх байсан. Шударгаар тэмцэж байгаа МАХН-ыг болон бусад намуудыг дэмжээрэй. Манай багийг дэмжвэл бид амласнаа хэрэгжүүлнэ, хийнэ” гэж ярьжээ.
Хамгийн гол хэнтэй юу гэж наймаалцаж тохиролцсон нь их сонин байгаа бөгөөд ард түмнийхээ төлөө өлсөж тэмцсэн Н.Энхбаяр хэрвээ 75 дугаар тойргоос сонгогдоод гараад ирвэл бүх зүйл тодорхой болох байх даа. Ямартаа ч түүнийг харах цаг хугацаа л үлдэх шив дээ.
Zaluu.com О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ард түмэн түүнийг сонгохыг хүсэж байхад нэг муу ам хэлээ худалдсан сэтгүүлч буруу зөвийг нь бичих эрхгүй байхаа. МАНАН-н гар хөл болсон хөлсний бичээч нар Энхбаяр даргыг харлуулах гээд ч барахгүй шүү. Ард түмний хүү монгол хүн гэдгээ баталсан төрийн зүтгэлтэн шүү
Энхбаярыг дэмжинэ шуу, Оймстой нь авч явах юмнууд МАНАН-д их бгаа, тэднийг адилхан тороос зайлуулах хэрэгтэй