Эрдэнэтийн захирлуудын нэг нь дэвшиж, нэг нь чөлөөлөгдлөө

4228

Нэр дэвшигчид тодорсон энэ долоо хоногийн бас нэгэн сонирхолтой мэдээ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний орлогч захирлуудын дунд хөдөлгөөн орсон явдал боллоо.

Тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Харин Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдааг Зөвлөлийн хурлаас чөлөөлснөө мэдэгдсэн байна.

Хямралын үед Монголын эдийн засагт чадлаараа нэмэр болж байгаа ганц газар бол яалт ч үгүй бидний “Саалийн үнээ” хэмээдэг Эрдэнэт. Энэ хүнд үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг тогтвортой, зөв авч явах нь чухал байгаа билээ. Тийм болохоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэвшсэн, чөлөөлөгдсөн хоёр захирлын оронд хэн ирэх бол гэдэг нь сонгуулийн нэр дэвшигчдээс дутуугүй сонирхол татсан сэдэв болоод байна.

Б.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих