Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч “Ноёд констракшн ХХК” нь өнгөрсөн амралтын өдөр туул голыг цэвэрлэлээ
“Нийслэлийн ЗДТГ”, “БХБЯам”, “Барилга Хөгжлийн Төв” , “Монголын Барилгачдын Холбоо” – ноос хамтран “Их Барилга-90” жилийн ойгоо угтсан арга хэмжээнүүдийн нэг нь барилгын салбарын шилдэг 10 компаниар шилжин явах хүндэтгэлийг Туг, Батламжийг 14 хоногийн хугацаатай аялуулж байгаа юм байна. Энэхүү шилжин явах хүндэтгэлийн Туг Батламжийг “Ноёд констракшн” ХХК нь 2016 оны 05-р сарын 23-ны өдөр хүлээн авсан билээ.
Ийнхүү хүндэтгэлийн “Туг” байрлах 14 хоногийн хугацаанд “Ноёд констракшн” ХХК нь олон талт ажлыг хийж, төлөвлөж байгаагийн зэрэгцээ нийгэм рүү хандсан арга хэмжээнүүдийн нэг нь өчигдөр буюу 2016 оны 05-р сарын 29-ны амралтын өдөр сайн үйлсийн аяныг өрнүүлж Туул голын сав газар 2 цэг дээр хог цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж цэвэрлэгээ хийсэн байна.
Энэхүү сайн үйлсийн аяныг компанийн нийгмийн хариуцлагыг ухамсарлах ажлын хүрээнд БЗД-ийн Нийтлэг Үйлчилгээний Газартай хамтран цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
URL: