Хагас тэрбумын Porsche хөлөглөсөн монголчууд хямраагүй байна
Дэлхийн алдарт “Porsche” брэнд манай улсад өнгөрсөн жил албан ёсоор салбараа нээсэн. Уг салбар тансаг ангиллын авто зах зээлд тэргүүлэгч Германы “Volkswagen” компанийн “Porsche” -ийн үндсэн таван загварыг албан ёсоор борлуулахаас гадна, хэрэглэгчиддээ засвар үйлчилгээ үзүүлдэг аж.
Тэгвэл өнөөдөр “Porsche” брэндийн албан ёсны танилцуулга “Улаанбаатар showroom”-д болжээ.
Эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авалт эрс муудсан энэ цаг үед дэлхийн тансаг брэнд албан ёсоор салбараа нээж, автомашины танилцуулгаа хийсэн нь монголчууд хямраагүй, хэтэвч нь зузаан байгааг илтгэх мэт.
Дашрамд дуулгахад, “МАК” группийн ерөнхийлөгч Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн 140.000 ам.доллар буюу 200 гаруй сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн “Porsche Panamera” машиныг ганцаараа унадаг байжээ. Тэгвэл өнгөрсөн оноос эхлэн “Porsche 911 Turbo S” загвар Улаанбаатар хотноо газардаж, монголын баячууд уг машиныг хөлөглөн зэрэг дэвээ гайхуулцгаах болсон аж. Энэхүү автомашин нь 230 мянган ам.доллар буюу монгол төгрөгөөр хагас тэрбумын үнэлгээтэй юм байна.
Х.Онон
zuvsongollt.mn
URL: