Шадар сайд Ц.Оюунбаатар хууль зөрчин,бал тараажээ
Хуулиар нэр дэвшигчид битгий хэл нэр дэвшихийг горилогсод сонгуулийн жил эхэлснээс хойш ямар нэг эд бараа тарааж болохгүй. Тэгвэл Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалынхаа нэрээр бал тараасан явдал болжээ. Энэ тухай иргэн Мягмардорж Ганжолоо цахим сүлжээндээ мэдээлсэн байна.
Тэрбээр “Өнөөдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1,2,3-р хорооны ард иргэд сонгогчдод ийм сэрэмжлүүлэгтэй балыг ОБЕГ-н албан хаагчдаар тараалгаж байхтай таарлаа.Энэ ариун явдал уу?” гэжээ.
Г.Гариг
gereg.mn
URL: