Увсчууд Баянаа аваргын охиныг голж, З.Энхболд онигоонд оров
Энэ сарын 26-ны өдөр Увс аймгийн АН-ын хороо хуралдаж, санал хураалт явуулан Увс аймгийн гурван тойрог дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан. Энэхүү санал хураалтын дүнгээр Н.Алтанхуяг, С.Отгонбаяр Т.Цоггэрэл нар хамгийн өндөр санал авч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Гэвч Увс аймгийн АН-ын хорооны энэ санал Үндэсний зөвлөл дэхь хороонй хурал дээр ирэн өнгө будаг нь хувирч, УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Дархан аварга Баянмөнхийн охин гэнэт нэр дэвшихээр гарч ирсэнд Увсын АН-ынхан тун их бухимдаж байна.
“Аваргын охин” гэдгээс өөр тодорхойлолтгүй, төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагагүй, нутаг орныхондоо танигдаагүй шинэ нэр дэвшигч гэнэт гарч ирсэнд Увсын АН-ынхан бухимдаж, бослого хөдөлгөөн гаргах дээрээ тулаад байна. Энэ талаар Увс аймгийн Засаг дарга О.Цэндсүрэнгээс тодруулахад “ Аймгийн АН-ын гишүүд С.Отгонбаярыг дэмжсэн. Гэвч ҮЗХ Б.Сүрэнжавыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд манай аймгийн АН-ынхан, гишүүд дэмжигчид тун их бухимдалтай байгаа. Намын зүгээс олонд танигдаагүй нэр дэвшигч гаргаж ирлээ гэсэн хэл ам гарсан” хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар гишүүн хэдхэн хоногийн өмнө чуулганы хуралдаан дээр “Ардчилсан намын чаддаг аавын хүү нь ирээд надтай өрсөлд. Би амлая, надтай ирээд өрсөлд та нар” хэмээн хашгирч суусан. Харин өөрийнх нь эсрэг АН-ынхан Б.Сүрэнжавыг нэр дэвшүүлснийг сонсоод хөх инээдээ барьж ядан “АН-ынхан чадалтай аавын хүү ирээд өрсөлд” гэсэн үгийг шууд утгаар нь ойлгож, аваргын охиныг нэр дэвшүүллээ” хэмээн сошиалаар нэг зарлаж хөөрхий муу З.Энхболдыг онигоонд оруулаад байна.
Эх сурвалж: www.shudarga.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хууль эрх зүйн боловсролтой, орос,герман, англи хэлтэй, намын гал тогоонд 25 жил чанагдсан, Төрийн бус байгууллагад олон жил ажилласан, “Иргэний танхим”-ыг анх удаа монголд санаачилсан, төрийн онолоор судалгаа хийдэг эмэгтэй яахлаараа хэн ч биш болчдийн.