Иргэний Хөдөлгөөний нам нэр дэвшилтээ хийлээ
Цоо шинэ боловсрол мэдлэгтэй залуучуудтай Иргэний Хөдөлгөөний нам хүч түрэн гарч ирлээ. НИТХ-ын 2016 оны сонгуульд хүчтэй акцтай, цоо шинэ дүр төрх, имижээс бүрдсэн 45 иргэдийн төлөөлөгчдийг дэвшүүлсэн. Гэвч зарим нэг тэргэнцэртэй нэр дэвшигчийг цэрэгт яваагүй гэсэн шалтгаанаар хасч 41 хүн нэр дэвшсэн. Тэгвэл өнөөдөр Иргэний Хөдөлгөөний нам бага хурлаа хийж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших дэвшигчдээ зарлалаа. 2016 оны сонгууль шинэ давалгааг бий болгоно гэж ард түмэн болоод шинэ залуу үеийнхэн ч харж, хүсэж, хүлээж байгаа. Гэвч төрийн эрхийг 25 жил ээлжлэн барихдаа хоорондоо эх орныхоо баялагийг хуваагаад халаас халаасандаа гараа хийцгээсэн МАНАН-гууд залуучуудаасаа айж, байж болох бүхий л аргыг хэрэглэж болохгүй байсан зүйлийг ч бий болгож, үндсэн хуулиа ч зөрчиж, нүдэн дээр хуувилдаан зохиож байгаа нь түмний нүдэнд ил харагдаж байгаа. Ямар ч байсан МАНАН-г сонгохгүй гэж байгаа энэ үед Иргэний Хөдлөгөөний намын дэвшигчид хүчтэй сонголт байх нь гэж харагдаж байна.
URL: