Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ

Kim-CHen-Un01_mini

Өмнөд Солонгосын тусгаар тогтнолд үргэлж заналхийлдэг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаарх ухуулах хуудсыг өчигдөр 13.00 цагийн орчимд хил давуулсан талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Өмнөдийн иргэд Ким  Чен Уны улс төрийн бодлогыг шүүмжилсэн 10 мянган ширхэг ухуулах хуудас агаарын бөмбөлгөнд хийж, хил давуулжээ.

Уг ажиллагааг ахалсан эрхэм “Энэ эрхэм ард түмнээ мөлжиж, үргэлж дарангуйлдаг. Тэр л ганцаараа таргалж байна. Тэр л ганцаараа хамгийн үнэтэйг нь өмсч, хамгийн үнэтэйг нь хэрэглэж байна. Түүний улс төрийн бодлого үргэлж ард түмнийхээ эсрэг. Хойдууд одоо нэгдэж, энэ дарангуйлагчийг төрөөс түлхэн унагаах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Хилээр ухуулах хуудас давах үед Хойдын хилийн цэргүүд чанга яригчаар “Хэрвээ уг ухуулах хуудсыг авбал тухайн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Цаасан дээр бичигдсэн зүйлийг уншсан хүн өршөөлгүйгээр шийтгүүлэх болно” хэмээн ярьжээ.

Ухуулах хуудас хил даваад хагас цагийн дараа хойдууд Сөүлийн удирдлагуудыг шүүмжилсэн ухуулах хуудас илгээсэн байна.

4m360msjj2df5saoj1tgue1ldk

 


URL:

Сэтгэгдэл бичих