Сонгочихмоор “хүн байхгүй” болгож харуулах тактик юм биш биз
Сонгууль гэж дөрвөн жилийн давтамжтай болдог “жүжиг” шиг. Хэн юу гэнэ вэ гэж чагнан суух иргэдийн мэдээлэл авах хурд нэмэгдсээр. Таны хүсэн хүлээж байсан улс төрч танай сонгууль өгөх тойрогт байхгүй байвал яах вэ? 4.4 тэрбум төгрөгөөр бид энэ жилийн эрхэмүүдийг “түлхэн” гаргана. Гэтэл өөрийн харъяалалд байгаа сонгуулийн тойрогт нь дуучин, бөх, хэлний багш, жүжигчин, гэх мэт хүмүүс байгаа нь харамсмаар.
Эрдэмтэн мэргэд, олондоо танигдсан эмч, шилдэг зохион бүтээгч, улс төр судлаач хүн ер нь энэ сонгуулиар “харагдсангүй”. Шинэ тутам нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад “амар хялбар аргаар мөнгө олох” гэсэн нөхөд байгаад байх шиг.
Бид энэ нийгмийн ядуурал, доройтлоос сална хэмээн сэтгэж хуучин бууны “хугархай”, олон муу үйлийн “зангилаа” болсон “идэж уугаад” сурсан нөхдийг сонгохгүй гэхээр ард нь урлагийнхан, спортынхон цухалзаад байдаг. Энэ жилийн сонгуулиар албаар өөрсдийгөө дахин сонгуулах гэж “үл бүтэх” нөхдийг өмнөө барьж аргагүй байдалд оруулаад байна уу. Дуучид, бөхчүүд бүгд захиалгатай, санал хуваах зорилготой юм биш байгаа.
Гэнэтхэн л хэлд орж ярьж эхэлсэн урлаг, спортынхон энэ жилийн сонгуулиар 2-3 дахиа сонгогдох гэж байгаа нөхдийн “гар хөл”-ний үзүүр биш гэх баталгаа байна уу.
Ихэнх урлаг спортын нэр дэвшигчид хоёр томоохон хүчнээс л гаралтай байгаа нь сонирхолтой байна.
Урлаг, спортын хэн нэгнийг сонгож байхаар ядаж албан бичгийн утга ойлгох, гадаад дотоодын хэлэлцээрт явж үзсэн, улс төрийн ажлыг чиг дарааллыг мэдэрсэн “хэнийг ч яахавыг сонгосон нь зөв” гэсэн шийдвэрийг гаргуулах гээд тэднээр/урлаг, спортынхноор / “нүүр хийгээд” байгаа юм биш байгаа.
Б.Саран
URL: