Өнөөдрийн зурхай /2016.05.30/

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 24. Сумъяа гараг.  Шувуун хушуут одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


ХОНЬ (3/21-4/19)

 Сөрөг болон ид шидийн үйлчиллээс ангижрахад тааламжтай өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах нь бодлогогүй эсвэл таагүй байдалд хүргэж болзошгүй. Таны амжилт шууд уян хатан харилцаа мөн дурын дүрд тоглох чадвар, нөхцөл байдлаас хамаараад төлөвлөгөөгөө өөрчлөх чадвараас хамаарна. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Чухал асуудлаас чинь өөр ямар ч асуудалд анхаарах хэрэггүй. Энгийн нэг даалгавар танаас асар их хүч шаардагдах болно. Найз нөхөд болон дотнын хүнтэйгээ таагүй зүйл тулгарах учир үүнд бэлтгэлтэй байхыг хүсье


ҮХЭР (4/20-5/20)

 Өнөөдөр их найрсаг өдөр байх бөгөөд танд олон эерэг үр дүнг өгөх болно. Үйл явдалтай амархан зохицож чадвал та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ хайр дурлалын харилцаанд өрсөлдөгч гарч ирвэл битгий санаа зов. Ажил мэргэжлийн хүрээнд асуудал гарах бөгөөд хаашаа явахаа шийдэх хэрэгтэй. Хамгийн зөв арга бол өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож, ур чадвартаа эргэлзэхгүй байх явдал юм. Та аливааг маш хурдан сурч, дасан зохицох чадвартай гэдгээ мэдэх хэрэгтэй. Шөнийг хайрттайгаа хамт сайхан өнгөрөөх болно


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд урагштай байж, удаан хугацаанд үр ашгаа өгнө. Хүмүүс таны туршлагыг үнэлж таныг хариуцлагатай хүн гэж боддогийг та мэдэрнэ. Сэтгэл санаа тайван байж сайн чанаруудаа харуул. Удирдлагадаа ч үүнийгээ мэдрүүл. Ажил дээрх төлөвлөсөн арга хэмжээ их биш ч цаашдаа өөрчлөгдөнө. Одоогийн нөхцөл байдлыг ашиглан эхлүүлсэн ажлаа тайван хийж дуусгах хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх албан тушаал дэвших асуудалд таатай


 МЭЛХИЙ  (6/22-7/22)

Гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Санаа сэтгэлээ ямар нэгэн ажилд хандуулаарай. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Хайр дурлалд амжилт олно. Энэ туйлын тогтворгүй цаг үе таны хуучны өнгөрсөн төлөвлөгөө, гэрээнүүд, харилцаа холбооны бат бэхийг шалгана. Хүмүүсийг хэрхэн гонсойлгох, хэрхэн өөртөө татахыг та мэднэ. Таны гол зэвсэг бол хувийн дур булаам байдал өөртөө итгэх итгэл, уран гоё яриа юм.


АРСЛАН (7/23-8/22)

Хоцорсон хичээлээ нөхөх, шалгалт шүүлгийн өрнөөсөө салахад тохиромжтой. Хүмүүнлэг, соёл урлаг, цэргийн сургуулийн оюутнуудад илүү тааламжтай. Гадаад хэл сурах сонирхол дахин өснө. Ганц бие хүмүүс найз нөхдийн дулаан уур амьсгал мөн амгалан тайван байдал хүлээж байна. Таны сэтгэлийн гүн дэх нарийн утсыг хөндөх хэн нэгэн гарч ирэх нь мөн чамин, гоёмсог зүйлээс бүү татгалзаарай. Ядаргаанд орохгүйн тулд сайн амар. Дараа долоо хоногт эрүүл мэндийн үзлэгт ороход тохиромжтой.


ОХИН (8/23-9/22)

Ажил хэргийн идэвх гаргахад тохиромжгүй өдөр. Сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд хүнд байна. Далд явуулга эсвэл таны талаарх таагүй ярианууд ихэснэ. Хэрэв та туслах ба нарийн бичигдээ бүгдийг даатгавал бүх шинээр эхэлсэн зүйлс тань томоохон сүйрэлд хүрнэ. Сайн мэдээ таны өмнө хэтийн сайхан төлөвийг нээж өгнө. Ганц бие хүмүүст өнөөдрийн шинэ танилтай хайрын харилцаа үүсгэж магадгүй. Бие тавгүйрхэх, шалтгаангүйгээр уйтгарлах төлөвтэй. Эрүүл мэнддээ анхаар гэж одод танд зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Өглөөнөөс эхлэн олон амлалт өгөх, найз нөхөд хамаатан садантайгаа утсаар ярьж холбоо тогтоох өдөр. Өр зээл нэхэгдэнэ. Хэрвээ өнөөдөр ажлын шаардлагаар томилолтоор явахаар бол татгалзах хэрэгтэй. Осол эсвэл томоохон санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Ажилд үүсэх дэвшил хөгжил нь туулж болзошгүй саадтай тулгарч магадгүй учир та таньж мэдэхгүй зүйлийн эсрэг нүүр тулан тодорхой хэмжээний гарз хохирол амсана. Яаралтай шийдэх ажлуудаа цэгцэл. Энэ орой гэр бүлийнхэндээ тансаг сайхан ээлжит хоолоороо баярлуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)

Үдээс өмнө шалгалт шүүлэг өгөхөд таатай. Та шалгалтандаа сайн бэлтгэж, өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Нөхцөл байдал танаас тайван, удаан байдлаа орхихыг шаардаж байна. Та зорилгоо тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж, эргэн тойрныхонтойгоо зөрчилдөх шалтгаан болно. Өөрийн буруугаа бусдад тохохыг хүснэ.


НУМ (11/22-12/21)

Хойш нь тавьж шийдээгүй байсан асуудлыг шийдэх шаардлага гарч магадгүй. Таагүй эндүүрлийг эцэс болгох, гэр ахуйн эвдрэл гэмтлээ засах боломж байна. Асуудлыг шийдэхдээ шийдэмгий үйл ажиллагаа, уран бүтээлч хандлагыг хослуул. Өнөөдөр таныг ойлгохгүй байгаа хамаатан садангуудын харилцаа улам бэрх болж болох юм. Өөрийн зөн совингоо дагалгүй нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй хүлээцтэй хандахыг хичээгээрэй.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр энэ ордныхонд асар олон тооны мэдээллийг нягтлан үзэх шаардлага гарна. Юуг ч хойш нь бүү тавь. Эс бөгөөс хуримтлагдсан ажлууд таны санхүү болон сэтгэл санааны хувьд жинхэнэ сүйрэл авчирна. Шинэ ажил эхлэх, гэрээ хэлэлцээр хийхэд таатай. Ажил дээрээ хэн нэгний тусламж авалгүйгээр ганцаараа амжилт гаргана. Мөн түүнчлэн таагүй зүйлээс ч цэвэрхэн мултран гарна. Гэхдээ та өнөөдөр тог цахилгаантай болгоомжтой байхгүй бол алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байна.


ХУМХ (1/20-2/18)

Таны хувьд идэвхтэй маш хүнд сар хүлээж байна. Ирэх сард өнгөрсөн хугацааны мэргэжлийн амжилтаа бэхжүүлээд зогсохгүй үйл ажиллагааныхаа төрөл, чиглэлийг өөрчилнө. Нийгэмд нөлөө бүхий нэгэн болно. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан мөнгө, тогтоосон харилцаа холбоо, хувийн дур булаам байдлаа ашигла.


ЗАГАС (2/19-3/20)

Ямар ч саад бэрхшээл даван туулж өөрийн амжилтад бахархана. Мэргэжлээрээ дамжаанд сурах, албан томилолтоор явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Энэ нь ирээдүйд зайлшгүй үр дүнгээ өгөх болно. Таны ажил хэргийг өөрчлөхүйц тааламжтай мэдээ, алтан зөвлөгөө найз нөхдийн дэмжлэг ирнэ. Таны хамтрагч таныг гайхшруулна. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавих хэрэгтэй.



URL:

Сэтгэгдэл бичих