Хятадад мал маллахаар очсон монголчуудыг зодон гэмтээжээ

4170

БНХАУ-ын Зүүн Шинэбарга хошуунд мал маллахаар очсон Дорнод аймгийн Халхгол сумын хоёр иргэнийг хятадууд зодож, хүнд гэмтээжээ. Халхголын иргэн JI, эхнэр Б-тэйгээ тус хошууны нэгэн айлд малчнаар ажиллахаар тохиролцон очсон байжээ.

 

Хятадууд Jl-г энэ сарын 18-нд зодсон агаад тэрбээр маргааш нь Алтан эмээл хотод хүргэгдэж очсон байна. Тэд одоо “Баянтал” зочид буудалд байрлаж байгаа аж. Хэрэгтнүүдийг тус улсын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.

 

Дорнодын иргэд сүүлийн үед Хятадад очин, хөлсөөр мал малладаг болоод буй гэнэ. Ингэхдээ ямар нэгэн байгууллагаар бус, хувь хүнээр зуучлуулан, аман тохиролцоо хийгээд очдог аж. Очсон хойноо ч бичгээр гэрээ байгуулдаггүй, шууд л ажилдаа ордог юм байна.

24 tsag.mn


URL:

Нэр: ... Огноо: 29 May 2016

yliigee hiij tiish yavsiin

Сэтгэгдэл бичих