МОНГОЛ АРДЫН НАМ АРХАНГАЙ АЙМАГТ ЗАЛУУЧУУДДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэж сонгуульд нэр дэвшүүлж байна. Тухайлбал, Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, хоёрдугаарт тойрогт аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, гурван залуу нэр дэвшигч зуузай холбон нутаг орондоо нэр дэвшиж байгаа юм.Архангайчуудын хувьд тэд шинэ хүмүүс биш. Нутаг усандаа танигдсан, ялангуяа залуучуудын дунд хүрээлэл, нэр хүнд сайтай гэж үнэлэгддэг.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд сүүлийн жилүүдэд намынхаа гол ачааг үүрч ирсэн улстөрч. Монгол Ардын Намын залуу генсек. Хэдий нас залуу ч түүний улстөрд өнгөрүүлсэн амьдрал чамлахааргүй олон жилээр тоологдоно.
Нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн хувьдуул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Түүнд нам нь итгэл хүлээлгэж, Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулсан юм. Тэрбээр “Оюутолгой” ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван гишүүний нэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаа тэргүүлж ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд залуусын тодотголтой олон шинэлэг арга хэмжээг орон даяар санаачлан зохион байгуулсан ажээ.
Нэр дэвшигч Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Харин өрсөлдөгч АН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарыг сойжээ.
URL: