Байнгын хорооны хурлыг хойшлуулав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс хойш зарлагдсан байсан ч Сангийн сайд С.Баярцогтын хүсэлтээр долоо хоног хойшлууллаа.
Түүний хэлснээр бол хэлэлцүүлэх асуудлын хүрээнд техникийн чанартай засварууд байгаа аж. Тиймээс бэлтгэлийг бүрэн дүүрэн хангуулж байж, асуудлаа хэлэлцүүлэх шаардлагатай байна гэсэн санал гаргасныг гишүүд дэмжиж, энэ өдөр хуралдах боломжтой байсан ганц байнгын хорооны хуралдаан цуцлагдлаа.
Байнгын хороогоор Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.
URL: