Роналдо: Аав аа, Бэйл таниас хурдан гэж хүү минь хэлсэн
Криштиано Роналдо хүүгийнхээ талаар, түүний юу ярьж өөрийг нь хөгжөөдөг талаар ярьжээ.
“Хүүтэй болохыг би хүсч мөрөөдсөөр ирсэн. Хүү минь намайг их өөрчилсөн. Нэг удаа гэртээ иртэл “Аав аа, Бэйл таниас хурдан юм байна” гэсэн. “Миний хүү юу яриад байна аа. Ааваас нь хурдан хүн байхгүй шүү дээ” гэж би хариулсан. Сургуульд нь ангийнх нь хүүхдүүд л Бэйлийн тухай ярьсан шиг билээ. Мөн Месси ярилцлага дээрээ “Роналдо шиг баруун хөлтэй болохыг хүсдэг” гэж хэлснийг яриад л гүйгээд байсан. Энэ мэтээр хүү минь намайг их хөгжөөдөг” хэмээн Роналдо ярьжээ.
URL: