Шинэ цагийн “хувалз” 1 буюу Хятадуудад хайр зарлагч
Оффшор данстай холбоотой зарим мэдээллүүд өнөөгийн гол дуулиан болоод байгаа. Тэгвэл тэр хүмүүсийн нэгээр “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан тодроод байгаа. Хүн нэг цоорхоороо нэг мөсөн цоордог бололтой. Хөрөнгөтэй, чинээтэй, зальтай, луйварчин гэх тодотголтой энэ эрхэм УИХ-ын сонгуульд орон нутгаас үзэж байгаа. Бүр тодруулбал Дорноговь аймгаас. Уг нь “хувалз” болтолоо идсэн. Монголын эрдэнэсээр хятадуудыг багаггүй тэтгэж буй энэ хүнд ичих нүүр гэж баймаарсан. Б.Дэлгэрсайхан зөвхөн өнөө цагийн дуулианы гол баатар биш шүү дээ. Түүний хийж буй бүхэн буруу байна, хууль бус байна гэх мэт таатай гэхээсээ илүү таагүй мэдээлүүд 5-6 жилийн тэртээгээс л цацагдаж байсан. Нэг үгээр хэлбэл энэ эрхэм ард түмний дунд “хар” данстайгаар танигдсан гэж хэлж болно.
Тэгтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөрт мөнгөөр бороо оруулж саарал ордонд залрах гээд явж байгаа сурагтай. Хүн төрлөхтний цаанаасаа заяасан нэг зүйл нь “шунал”. Гэхдээ л эцэг дээдсээс шуналыг хязгаарлаж ирсэн арвин сургаал, амьдралын зарчим байдаг. Үүнийг мэдэхгүй Б.Дэлгэрсайхан шинэ цагийн “хувалз” бололтой. Тухайлбал Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, бичиг баримт үүсэл гарал нь монгол хүний нэрээр үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” төмрийн хүдрийн ил уурхайн олон талын эх сурвалжит материалыг уншигчдад хүргэж байсан 2012 оныг эргэн сөхье. 2001 оноос үйл ажиллагаагаа явуулсан Хятадын иргэн Ли Шао Мин гэгчийн удирдлаган дор ажилладаг тус уурхай бусдын нүдэнд монгол захиралтай, Монголын компани юм шиг харагддагаараа хууль бус олон үйл ажиллагаагаа хаацайлдаг юм. Үнэн чанартаа бол Болд төмөр Ерөө гол ХХК-д 800 орчим ажилтан байдгийн 600 орчим нь хятад хүмүүс.
Тэр дундаа Хятадын ажилчин анги, эсвэл Оюу толгой ордын нэгэн адилаар хоригдлууд ч байх магадлал өндөр. Компанийн зүгээс өмнө нь сурвалжлага хийж байсан сэтгүүлчдэд “Эхний хэдэн жилдээ хятадууд ажиллахаас өөр аргагүй. Үйл ажиллагаа тогтворжоод эхлэхээр монголчуудыг ажиллуулна” гэсэн тайлбарыг хийж байсан. Улсын өмчит үйлдвэрийн газрын түүхий эдийг ирээдүйд хангах суурь бааз болох ёстой орд хэдий завандаа Хятадын гарт орчихсоныг бүү мэд. Эндээс ганцхан зүйл тод харагдаж байгаа. Б.Дэлгэрсайхан улстөрчдийн мөнгөөр “атгаж” бас ч үгүй өөрөө сайн “хор” найруулдаг нэгэн бололтой. Ийм хүн УИХ-д гараад ирвэл монгол “муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэдгийн үлгэр болох биз.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм хувалз Монголын төрд гараад Монголын төлөө ажиллахуу , хятадуудын төлөө ажиллахуу. Дорноговьчуудаа мөнгийг нь авчихаад өөр сонголт хийгээрэй. Улс орондоо гай битгий тариарай