“Guys” хамтлагийн хар тамхины хэрэгт холбогдсон гишүүн хэн бэ
“Guys” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон талаар өчигдөр сайтуудаар цацагдсан. Тодруулбал, Замын-Үүдийн гаальд олны танил хүн хар тамхи оруулах гэж байгаад баригдсан гэдэг. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ дагуу тагнуулынхан очиж шалгалт хийсэн байна. Харин хар тамхи оруулж ирэх гэж байсан эрхмийг “Guys” хамтлагийн дуучин байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үгүйсгэсэнгүй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хамтлагийн гишүүн Б-г шалгаж байгаа гэлээ.
Тус хамтлагийн гишүүдийг Лхагва, Мийгаа, Төгсөө, Бат-Ундрал гэдэг. Тэгэхээр шалгагдаж байгаа эрхэм Б нь Бат-Ундрал бололтой.
Ямартай ч одоогоор тухайн иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, монгол залуусыг хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах нь сүүлийн үед нэмэгджээ. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.
Б.Саран
etoim.mn
URL: