Зэсийн vнэ 6900 ам.долларт хvрсэн нь Монгол Улсын тєсєвт их хохирол учруулах нь
Зах зээл дэх хамгийн эрэлт ихтэй металл болох зэсийн vнэ унасаар, сvvлийн 14 сарын хугацаан дахь хамгийн доод тvвшиндээ хvрчээ. Тэгвэл зэсийн vнийн хэт уналт хятадуудын хувьд тун завшаантай зvйл болж байгаа нь мэргэжилтнvvд болон холбогдох албаныхны байр сууриас тодорхой боллоо. “Copper Industry Handlings”-ийн vйлдвэрлэлийн мэргэжилтэн Жон Робертс “Зэсийн vнэ єдєр ирэх тусам унаж байгаа нь хятадуудын хувьд маш тааламжтай зvйл юм. Учир нь тэдний хэрэглээ єдрєєс єдєрт єсч байгаа. Тиймээс зэсийн vнийн уналттай холбоотойгоор тэд маш бага зардлаар хэрэгцээгээ хангах боломжтой болж байна гэсэн vг. Зэсийн vнийн уналт хєрєнгє оруулагчид болон олборлогчдын хувьд хэт таагvй зvйл ч хэрэглэгчдийн хувьд байдал єєр байна” гэв. Тvvнчлэн дэлхийн зэсийн хамгийн том vйлдвэрлэгч Чилийн “Коделко” компанийн гvйцэтгэх захирал Диего Хернандез ч энэ асуудлаар адил байр суурьтай байна. Тэрбээр “Зэсийн vнэ унасан нь хятадуудад давуу тал олгож байна. Ирэх жилийн нийлvvлэлт болон эрэлтийн тэнцэтгэлийг харвал яалт ч vгvй хятадууд ашигтай харагдаж байна” хэмээн мэдэгджээ. Санхvvгийн vйлчилгээний “Macquarie Group Ltd” компанийн мэргэжилтнvvд ч хятадууд зэсийн vнийн уналтын vр ашгийг хvртэж эхэлснийг онцолсон.
Дэлхийн нийт олборлосон зэсийн 40 хувийг хятадууд хэрэглэдэг тул тус улсын хєрєнгє оруулагчид болон хvнд vйлдвэрлэлийн салбарынхан тун их баяртай байгаа аж. Тэгээд ч сvvлийн жилvvдэд Хятадын зэсийн хэрэглээ тасралтгvй єсч байгаа юм байна. Ганцхан жишээ дурдахад Хятадын хvнд vйлдвэрлэлийн салбарынхан, тэр дотроо автомашин vйлдвэрлэгчид 2011 он гарснаас хойш есєн сар гаруй хугацааны туршид гол тvvхий эд болох зэсээ нэг тонныг нь 9-10 мянган ам.доллараар худалдан авдаг байсан. Гэтэл тэд сvvлийн нэг сарын турш 7000-8000 ам.доллараар, цаашид vvнээс ч бага єртгєєр худалдан авах тєлєвтэй байна. Тэгэхээр Хятадын хvнд vйлдвэрлэлийн салбарынхан гол тvvхий эдээ авахдаа тонн тутамд 2000-3000 ам.доллар хэмнэх боломж бvрдэнэ. Тиймээс зэсийн vнийн уналт ёроолгvй сав гэгдэж буй Хятадын vйлдвэрлэгчдийн хувьд тун баярлууштай зvйл юм.
Энэ металлын vнэ цаашид унах нь Хятадын эдийн засгийн єсєлтийг улам нэмэгдvvлэх боломжтой гэж шинжээчид vзжээ. Хонгконгийн биржийн єргєн хэрэглээний бараа, бvтээгдэхvvний шинжээч Саймон Стил “Хятадын эдийн засаг одоо ч тодорхой хэмжээгээр єсч байна. Зэсийн vнийн байдалтай холбоотойгоор энэ улсын эдийн засгийн єсєлт улам нэмэгдэнэ. Хятадын vйлдвэрлэлд зэс хэмээх металл маш чухал vvрэг гvйцэтгэдэг тул ийм зvйл болох нь гарцаагvй. Харин зэсийн vнэ гэнэт єсвєл юу болохыг санахад илvvдэхгvй. Vнэ огцом єсвєл Хятадын агуулахууд дахь зэсийн нєєц багасах нь гарцаагvй” гэжээ. Одоогоор хятадуудад зэсийн хангалттай нєєц байгаа нь холбогдох албаныхны тайлангаас тодорхой болжээ.
Нэг зvйлийг сануулахад єнгєрсєн сард “Goldman Sachs Group”-ийн мэргэжилтнvvд нэг тонн зэсийн vнэ он дуусахаас ємнє 11 мянган ам.долларт хvрнэ гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо зэсийн vнэ юун 11 мянга, долоон мянган ам.доллараас ч доош ороод буй нь олборлогчид болон хєрєнгє оруулагчдыг сандаргаж байна. Ийнхvv хамгийн ирээдvйтэй, гэрэл гэгээтэй металлд тооцогдож байсан зэсийн зах зээл хvндрэлтэй тулгарч эхэллээ.
Зах зээл хаашаа эргэх вэ
Зэсийн vнэ унасаар байгаа нь энэ бvтээгдэхvvний зах зээлийг тун тодорхойгvй, эргэлзээтэй байдалд оруулж байна. Vнийн энэхvv уналт нь дэлхий дахины эдийн засаг хvнд байдалд ороод буйтай холбоотой тул уналтыг зогсоох оновчтой арга тийм ч хялбар олдохгvй нь тодорхой болжээ. Тэгэхээр гол олборлогч орнууд болон хєрєнгє оруулагчид дэлхийн санхvvгийн таагvй байдал, тэр дотроо АНУ, Европын єрийн хямрал нааштайгаар шийдэгдэхийг хvлээж суухаас єєр аргагvй болж таарч байна. Олборлогч гол орнуудын тоонд манай улс ч багтаж буйг бvгд мэдэж байгаа. Иймд манай улсын тєсєвт зэсээс орох орлогын хэмжээ ойрын vед нэлээд хэмжээгээр буурна гэж ойлгох хэрэгтэй. Сонирхуулахад манай улс 2011 оны тєсєвтєє нэг тонн зэсийн vнийг 8425 ам.доллар байхаар тооцоолж суулгасан. 2011 оны есдvгээр сарыг хvртэл манай эрх баригчдын зорилго биелж, зэсийн vнэ 8425 ам.доллараас дээгvvр тvвшинд байсаар ирсэн нь сайшаалтай. Гэвч єнгєрсєн сараас эхлэн зэсийн vнэ 8425 ам.доллаараас доошоо орсон нь санаа зовоож эхэллээ. Єєрєєр хэлбэл зэсийн vнийн єнєєдрийн сул байдал Монгол Улсын тєсєвт хохирол учруулах тєлєвтэй байна.
Эцэст нь єгvvлэхэд єчигдєр Лондоны хєрєнгийн бирж дээр нэг тонн зэсийн vнэ 1.5 хувиар унаж, 6900 ам.долларт хvрчээ. АНУ, Азийн биржvvд дээр ч зэсийн vнэ дахин унасан vзvvлэлттэй байна.
URL: