Херо Б.Баатар хэний талд вэ?

4112

“Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатар жүжигчин Ч.Ундрал нар гэр бүл болж хөөрхөн охинтой болсон. Гэвч удалгүй тэд хамтын амьдралдаа цэг тавьж, хоёр тийшээ болсон.

Тэдний салалтын гол буруутан нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин гэх хов жив яригдсаар байгаа. Б.Баатар, П.Анужин нарыг янаг амрагийн харицаатай байсан гэдэг явган яриа гэрлийн хурдаар тархаж буй.

Хөтлөгч П.Анужингийн хувьд  “Hero” Б.Баатартай хамтарч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийг санаачлан олны хүртээл болгосон. Тус нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж, үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэг болж чадсан. Гэвч сүүлийн үед нэвтрүүлэг цацагдахаа больж, тэдний дунд мөн л ан цав гарч П.Анужингийн талаарх сөрөг бичлэгүүд эхнээсээ алдагдаж, цацагдаад байгаа.

Энэ бүхэнд П.Анужин ” зориудаар миний нэр хүндэд халдах гэсэн, цаанаасаа зохион байгууллаттай явуулга” хэмээн хардаж, цахим хуудсаараа хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсан.  Мөн дээрх сэдвийн эргэн тойронд болж байгаа асуудлаар П.Анужин VTV телевизийн “Шударга ярья” нэвтрүүлэгт орж, илэн далангүй яриа өгсөн.

Харин тус нэвтрүүлгийн үеэр  П.Анужин, Ундрал хоёрын муудалцаж байгаа бичлэг цацагдаж, мөн л олны анхаарлыг татлаа. П.Анужин Ундрал руу нилээд уурлаж дайрч байгаа нь тус бичлэгэнд бичигдсэн байсан.

Энэ хоёр бусгүйн гол буруутан нь Хёро Б.Баатар. Харин эхнэр, хамтрагч хоёроо хооронд нь муудалцуулаад буй Б.Баатар өөрийг нь тойрсон янаг амрагийн энэ асуудлаа хэрхэн зохицуулах бол гэдэг нь сонин.

У.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих