Н.Алтанхуягийг мөнхийн улаан тойрог Увс нутагт нь унагаах АН-н “Б” төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ

images

Н.Алтанхуягийг мөнхийн улаан тойрог Увс нутагт нь унагаах АН-н “Б” төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ.

Тэрээр унах нүхээ хэрүүл хийж байж өөрөө ухав

УИХ-д нэр дэвших процесс эхэлж дээр дооргүй тойрог булаалдан улай үзсэн элээ шиг эргэлдэж байна. Зарим нэгэн аймгууд хүн ам цөөтэй ч мантадын тоогоо нэмсэн байхад зарим аймгууд хүн ам илүү ч мандатын тоо цөөхөн байсан.

Жишээ нь иймэрхүү маягийн хэрүүл хийж байж Увс аймагт нэг мандат авсан 60 нас дөхөж яваа Н.Алтанхуяг хотоос айж нутагийн зүг горьдлого тээн нисэн оджээ.

Ёстой л нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр улс төрийн орон зайд үлдэхийн тулд нутгийн  зон олноороо туг тахихаар шийдсэн бололтой. Нөгөө талаар З.Энхболд түүнийг унахыг нь мэдэж  дотроо хөх инээд нь хүрч ,түүнд зориулан мандатын тоог нь нэмж нутагт нь цөлж байгаа тухай яриа ордноор нэг цууриатаж байна. Увс угаасаа л улаан тойрог шүү дээ.

Нэрээ сольсон эхнэрээ ч сольдог /Алтантуяа/Алтанхуягийн хувьд аминд нь орох ганц найдлага аймгийн засаг дарга улаан хорчин түгжил хочит, сум нэгт/Малчин сумынх/ Д.Цэндсүрэндээ найдан сүүлчийн могикон болж азаа үзэхээр харанхуй зориг шулуудсан нь энэ аж.

Ер нь тус аймагт МАН, нь ч бас АН,тайгаа хутгалдаж элдэв тохироо хийж байгаа сурагтай.

Эх сурвалжаас үзвэл аймгийн МАН-ын дарга Д.Батсайхан гэгч нөхөр нь ИТХ-д нэр дэвшихгүй мөртлөө нэр нэвшигчдээсээ гар хардаг элдэвээр хаалт хийдэг хуучин башир аргаасаа салж чадахгүй улам гүнзгий мэргэшиж, төрөлхийн авилгач нөхөр гэдгээ харуулж яваа бололтой.

Учир нь мань эр аймгийн ИТХ-н дарга байхдаа авилгын хэргээр засаг дарга Цасчихэртэйгээ  хамт дээлээ нөмөрч байсан цаг сайхан.

Ямартай ч 76 тойрогт нам бүрийн шилдгүүд даалгавар аваад сонгогчидтойгоо уулзахаар мордож буй энэ цаг үед хазгай хэлт нутгийнхан аль хэдийн сонголтоо хийчихсэн суугаа аж. Увс нутаг улс төрд удаан суусан хүний эцсийн зогсоол биш эхний зогсоол байх ёстой гэсэн дүрмээр саналаа өгөхөөр айл хотгүй шийдчихсэн гэнэ.

Энэ ч утгаараа 21 аймагт хийсэн судалгаагаар өнөө жилийн сонгуулиар ард түмэн улс төрд удсан хүмүүсийг сонгохгүй гэсэн дүн гарчээ.

Тийм ч учраас улс төрийн намууд нэр цэвэр шинэ залуу боловсон хүчнүүдээ УИХ, аймаг нийслэл сум дүүргийн сонгуульд сойх хууччуулыг тойрогоос нь салгаж энд тэнд шинэ тойрог өгөн азыг нь үзүүлж ерөнхийдөө дэвшүүлэн зайлуулах бодлого баримталж байгаа нь ч нууц биш юм.

Увсынханы хувьд ч бас аргаггүй юм. Монголын нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Ж.Батмөнх гуайгаас эхлээд ,Хүрлээ Чойжоо гээд дандаа МАХН,МАН ялдаг нь социолизмийн үеийн тэр сэтгэхүй генэнд нь суучихсан ард түмэн ч гэж дүгнэх нь бий.

Юутай ч АН нь гарна уу МАН нь гарна уу мань мэтэд ямар хамаа байхав Н.Алтанхуягийг Мөнхийн улаан тойрог болох нутагт нь өвдөг шороодуулж зайлуулах, Алтангадасыг арчих АН-н Б төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхэлжээ.

Ж.Отгончимэг


URL:

Сэтгэгдэл бичих