Даргыг дагаж “ДААМ ГАРАХ”-ыг хүсэгчид

 4107

-ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ДАРГЫН АЛБАНД ТОМИЛОГДОХ МЭДҮҮЛЭГ ХҮРГҮҮЛЖЭЭ-

Төрийн албаны “босго”-ыг давахын тулд их, дээд сургууль дүүргэж, дүрэм журмын дагуу шалгалт өгдөг. Өөрөөр хэлбэл, шалгалтад тэнцсэн л бол алба наасаа тийм ч амархан ховхорчихгүй болов уу. Гэтэл сүүлийн дөрвөн жил төрийн албаныхныг тодорхойгүй шалт гаанаар ажлаас нь хоморголон халдаг “хадны мангаа”-тай бол чихлоо. Нэг л өглөө ажилдаа ирэхэд нь түүний ширээнд үл таних нэгэн сууж, албан тушаалыг нь хашихаар болсноо тайлбарлаж, ажлаас чөлөөлөх хуудсыг гардуулдаг жишиг тогтоод удаж байна. Учир шалтгааныг эрж хайгаад оронд нь ирсэн хүнийг судлахаар байгууллагын даргад шинээр томилогдсон “хадны мангаа”-гийн хамсаатан болж таардаг. Ингээд л хууль ёсны дүрэм журмын дагуу ажилд томилогдсон, олон жилийн туршлага бүхий албан хаагчийн оронд төрийн ажил битгий хэл хувийнхаа ажлыг ч зохицуулж чаддаггүй нэгэн заларна. Төд удалгүй даргын тушаал гарч тэрбээр мэргэжилтэн бус түшмэл болж байгууллагыг “самардаг”. Энэ байдлыг хянахаар АТГ-аас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХОМ/-т дүн шин-жилгээ хийсэн байна. Тухайлбал, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны хооронд нийт 10 мянга гаруй мэдүүлгийг АТГ хүлээн авсан байна. Эдгээрийн 3373 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2758 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 1210 хүний эрхлэх асуудлын чиг үүргийг өөрчлөх, 1100 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байжээ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын арван өдөрт багтаан хянаж үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуультай. Иймд АТГ-аас хүлээж авсан мэдүүлгийн 97.1 хувийг хянаад хариуг нь илгээжээ. Нийт 10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөр чилгүй гэсэн хариу өгч, 553-ыг ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан байна. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэсэн хариу өгсөн байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад АТГ-т 2015 оны нэгдүгээр сард хамгийн олон буюу 996 мэдүүлэг ирсэн нь Шийдлийн Засгийн газар байгуулсны дараах үе юм. ОБЕГ, ЦЕГ, Үндэсний аудитын газар, Зам тээврийн яам, ШШГЕГ, НМХГ зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байсныг эх сурвалж онцолж байна. Харин 2015 оны зургадугаар сард АТГ-аар хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь ЦЕГ-т хамааралтай байжээ. Энэ нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, дэд дарга нар 2015 оны тавдугаар сард томилогдсоны дараах үетэй холбогдож байна. Тэгвэл 2016 оны гуравдугаар сард АТГ 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсны дийлэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. Үүнийг энэ оны эхээр гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагын чиг үүргийг нэгтгэн зохион байгуулсантай холбож болохоор харагдаж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГААС ХАМГИЙН ОЛОН МЭДҮҮЛЭГ ИРЖЭЭ

АТГ-ын хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатарт нийтийн албанд томилогдох хүсэлтэй 7881 хүнийг, орон нутагт 2046 мэдүүлэг бүртгэжээ. Үүнээс 2690 хүн өөр албан тушаалд шилжиж, 870 нь нийтийн албанд шинээр томилогдсон байна. Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөлийнхөн бусад аймгаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэрээс харьцангуй бага мэдүүлэг иржээ. Нэгэн тоо баримтыг сонирхуулахад 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны хооронд төрийн аль нэг байгууллагад “даамал”-аар томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн хүний тоо 2764 байна. Энэ нь дээрх хугацаанд АТГ-т мэдүүлгээ хянуулахаар хүргүүлсэн дөрвөн хүний нэг нь даргын албан тушаалд томилогдохоор нэрээ дэвшүүлсэн байна гэж ойлгож болохоор байгаа юм. Улсын хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянга шахам албан тушаалтан бий. Гэтэл нэг жил дөрвөн сарын хугацаанд 10 мянга гаруй хүн дээрх албан тушаалд томилогдохоор мэдүүлэг гаргаж буй нь төрийн албаны халаа сэлгээ ямар байгааг илтгэж байна.

ШШГЕГ ТОМИЛГООГООР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

АТГ-аас Төрийн алба-ныхны томилгоонд хийсэн судалгаанаас харахад ШШГЕГ хамгийн олон томил-гоо хийжээ. Одоогоор эл байгууллагын 12 алба хаагч хууль бусаар ажлаасаа халагд сан гэх үндэслэлээр холбогдох байгууллагад нь гомдол гаргаж, эхнээс нь шүүх тэднийг хууль бусаар ажлаас халсныг тогтоосон байна. Мөн жилийн дотор Баянзүрх дүүрэг дэх эмэгтэйчүүдийн 407 дугаар ангийн захирагчийг дөрвөнтөө сольжээ. Тухайлбал, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт тус хорих ангийн даргаар ажиллаж байсан Ганхуягийг тодорхойгүй шалтгаанаар ажлаас чөлөөлж, хурандаа Б.Амардоржийг томилсон байна. Ажилдаа арай гэж дадаж байсан хурандаа Б.Амардоржийг өөр хорих анги руу шилжүүлж, оронд нь Д.Алимааг томилсон ч тэрбээр удалгүй ШШГЕГ-ын Сургалт хариуцсан тасгийн даргаар дэвшжээ. Өдгөө 407 дугаар хорих ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг ажиллаж байгаа юм байна. Түүнийг ШШГЕГ-ын дарга Б/458 тоот тушаалаараа томилсон ч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүл гийг АТГ-т хянуулаагүйн дээр Д.Уранчимэгийн нөхөр ШШГЕГ-ын Захиргаа удирд-лагын газрын дарга М.Алтан-Очир аж. Энэ нь нөхрийнхөө татаасаар энэ албан тушаалд очсон гэх хардлагыг ч төрүүлээд байгаа юм.

Б.Цэцэгдэлгэр

- See more at: http://www.unen.mn/content/63219.shtml?alias=politics#sthash.Q9xmcbhl.dpuf

URL:

Сэтгэгдэл бичих