Насанд хvрсэн нэг монгол хvнд жилд 44 шил архи ногдож байхад, ”водка”-ны эх орон орос ах нарт 30 шил архи ногдож байна
Тэгвэл онц ноцтой гэмт хэргийг зогсоохын тулд архи, согтууруулах ундаа vйлдвэрлэгчид, импортлогчид, худалдаалагчидтай эхлээд тэмцье. Аймшигт аллага, хулгай, дээрмийн гэмт хэргvvдийг согтуу хvмvvс л vйлдэж байна. Ямар ч эрvvл хvн эхнэрээ, ээжийгээ, аавыгаа, хvvхдээ хутгалж, шатааж, хээр хаяж, машинаар дайрч, боомилж хєнєєхгvй шvv дээ. Эрvvл хvн ийм зvйлийг хийх гээд ч зvрхлэхгvй. Аймшигт аллагуудыг цєєлж, гэмт хэргийн гаралтыг бууруулъя гэвэл архины бизнес эрхлэгчидтэй зууралдах цаг нь болсон. Товчхондоо архи Монгол Улсын vндэсний, нийгмийн, гэр бvлийн, хувь хvний аюулгvй байдалд заналхийлж байна.
Улсын хэмжээнд хоногт дунджаар 200 гаруй хvн эрvvлжvvлэгдэж, 50 гаруй гэмт хэрэг бvртгэгддэг гэсэн ЦЕГ-ын судалгаа бий. Эдгээр гэмт хэргvvд бvгд л “Согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсний улмаас …” гэсэн оршилтой эхэлдэг. Эрvvлжvvжvvлэх байранд биеэ хянах чадваргvй болж, энд тэнд агсам согтуу тавьсан хvмvvсийг авч ирдэг. Vvний цаана хичнээн хvн биеэ хянах чадваргvй болтол согтож байдгийг тааварлах аргагvй. Тэгэхээр хоногт ямар ч аймшигтай гэмт хэрэг хийхэд бэлэн 200 гаруй согтуу хvн хєлхєлдєж явдаг байх нь. Дээр нь баяр ёслолын єдрvvдэд ямар ч аллага хийхээс буцахгvй болтлоо согтсон хvмvvсийн тоо хэд дахин нэмэгддэг. Манайхны баяр дуусах биш, сард дор хаяж хоёр тэмдэглэлт vйл явдал болно. Vvнээс болж єдєр бvр хэн нэгэн хvнийг алж, шатааж, дээрэмдсэн хэрэг гарсаар л байна. Тэгэхээр архи vйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагчид монголчуудыг ямар аймшигтай эрсдэл дунд амьдруулж, хичнээн хvнийг єнчрvvлэн, хэдийг нь торны цаана суулгаж байгааг тоочоод барахгvй. Хамгийн эмгэнэлтэй нь гэмт хэргийн гаралт, єсєлтийг нэмэгдvvлж байгаа архины бизнес эрхлэгчид єдрєєс єдєрт хахаж цадтал баяжиж байхад тvvнийг авч хэрэглэдэг иргэд нь доройтож, гэмт хэрэгтнvvдийн ертєнцєд хєл тавьсаар байгаа юм.
Яг одоо архины vйлдвэрvvдийг хязгаарлахад тєрийн хар бодлого vгvйлэгдэж байна. Монголд архины компаниудаас их юм алга. Бараг vндэсний vйлдвэрлэл болтлоо єргєжиж. Гурван сая ч хvрэхгvй хvн амтай манайх шиг оронд ийм олон архины vйлдвэрийн хэрэг байна уу. Vvнд нєгєє л тєрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байна. Сvvлийн хэдэн жилд явуулсан судалгаагаар манай улсын нэг иргэнд жилд 22 литр буюу 44 шил архи ногддог гэсэн “цочмоор” тоо гарсан. Энэ судалгааны дvнг сонсоод монголчууд тєдийгvй дэлхий нийт “алмайрсан” гэхэд болно. Гэтэл “водка”-гаар тєсєєлдєг орос ах нарт жилд 15 литр буюу 30 шил цэвэр архи ногддог аж. Vvнд цочирдсон ОХУ-ын тєр засгийн удирдлагууд элдэв хориг арга хэмжээ авч, тєрийн бодлогоор зохицуулалт хийхийг хичээж байна. Саяхнаас ОХУ-ын Ерєнхийлєгч Д.Медведев архины эсрэг кампанит ажлыг эхлvvлжээ. Тэгвэл Франц улс 1992 онд нэг хvнд ногдох архины хэрэглээ 24.6 байсныг тєрєєс эрчимтэй зохицуулалт хийсний хvчинд, 15 литр болтол бууруулж чадсан байна. Харин 22 литр архины “нормтой” монголчууд дэмий л цочиж, гайхахаас єєр зvйл хийсэнгvй. Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийг эс тооцвол тєрєєс зохицуулалт хийх гэж хичээсэн ч vгvй. Манай Ерєнхийлєгчийн хувьд архинаас татгалзаж, ямар ч тєрийн ёслолд сvv єргєдєг бахархам сайхан уламжлал тогтоогоод буй. Гэхдээ энэ нь бас л чамлалттай. Д.Медведев архины эсрэг кампанит ажил эхлvvлээд байхад манай Ерєнхийлєгч яагаад архины vйлдвэрvvдийг хааж, борлуулах цэгээ цєєлж болохгvй гэж.
Єнєєдєр архины бизнес Монголын хамгийн том зах зээлийн нэг болж. Vvнийг дагаад хэн хамгийн баян чинээлэг амьдарч, хєрєнгє мєнгє хурааж байна вэ? гэвэл нєгєє л архины бизнес эрхлэгчид. Харин хэн гэмт хэрэгтэн болж, амь нас, бие сэтгэлээрээ хохирч, байна вэ? архины бизнесийг дэмжигч, хэрэглэгчид.
Энэ жил тєрєєс сар бvр иргэдэд 21000 тєгрєг олгож, тэдний бэлэнчлэх сэтгэлгээг идэвхжvvлж, нэг хэсэг хvмvvсийг халаглуулав. Сард 21000 тєгрєгийн цалинтай болсон учраас цагийн ажил хийдэг хvн ч олдохоо байж. Энэ мєнгєнєєс хэд нь архинд явж байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Товчхондоо хvний хєгжлийн 21000 тєгрєг авлаа, архи уулаа, гэмт хэрэг хийлээ, шоронд орлоо. Энэ бол Монголын нэг иргэний амьдрал. Яг ийм vйлдлээр шоронгийн хаалга татсан маш олон иргэн бий гэдгийг онцолъё. Тиймээс тєр засаг алдсан нэгнийгээ гэмт хэрэгтэн гэж харааж зvхэхээс илvvтэй, гэмт хэрэг vйлдэх эхлэлийг нь тавьж єгдєг архины бизнес эрхлэгчидтэй тэмцэж, тєрийн зохицуулалт хийх зайлшгvй шаардлагатай нvvр тулгараад байна.
URL: