“Мунзуй” хочит Г.Нямдорж хүн барьцаалаад баривчилагджээ

4100

Өчигдөр буюу энэ сарын 26-ны орой эрүүгийн ертөнцийн “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж байгаачлан Г.Нямдорж нь Т гэх иргэнийг “Rich Hill” зочид буудалд 10 хоногийн турш хорьж, нохойгоор уруулахыг завдаж, хоёр сая орчим юань шилжүүлэн авсан байжээ.

Энэ тухай мэдээллийг барьцаалагдсан иргэн Т-ийн эхнэр  А  ”Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульч, өмгөөлөгч Г.Батбаярт хандаж тусламж хүссэнээр Г.Нямдоржийн үйлдлийг хуулийн байгууллага ийнхүү үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Х.Онон


URL:

Сэтгэгдэл бичих