Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуургатай байна.
2016 оны тавдугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
URL: