Өнөөдрийн зурхай /2016.05.27/

Libra12(1)Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 21. Сугар гараг. Булаагч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэнэтийн шагнал мөнгөн хангамж орж ирж өрнөөс салах боломж олгоно. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий чанараа гаргахыг зөвлөж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөнд хуримтлуулсан туршлагаараа ирээдүйгээ илүү сайхнаар төлөвлөх хэрэгтэй. Үүнд хүрэхийн тулд тэвчээртэй байгаарай.


Үхэр (4/20-5/20)

Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна. Олон нийтийн ажилд амжилт нэр хүнд олно. Хамт олон, найз нөхдийнхөө дунд таны нэр хүнд өндөр байна. Та мөнгийг хамаагүй үрдэггүй, түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг боловч одоо мөнгөнийхөө нэг хэсгийг ирээдүйдээ зориулж цааш нь хийж, эргэлтэд оруулахгүй байхыг танд зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Долгилох далайн дундах далбаат завь мэтээр өөрийгөө мэдэрнэ. Эрх чөлөө хэдий чинээ их байна, таны зүрхэнд төдий чинээ их байна. Дааврын идэвхжил таны бэлгийн амьдралыг идэвхжүүлнэ. Хаа хүрэхээ сайн мэд. Үл мэдэгдэх алсыг хамаагүй зоривол завиныхаа удирдлагыг алдаж болзошгүй. Тэгвэл та өөртөө итгэлгүй болно. Энэ бол таны арга барил биш. Харин үүний оронд алс хэтийн төлөвлөгөөгөө гарган гэр бүлтэйгээ ярилцах нь дээр.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таныг шалгах өдөр. Таны бүх амьдрал алган дээр тань байгаа мэт байна. Таны амьдралын хамгийн чухал нь юу болох, чухал бус нь юу болохыг та мэдэх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлх. Ингэж чадвал хөнгөн хуумгай үйл явдлаас зайлсхийж чадна.


Арслан (7/23-8/22)   

Таны уур уцаарыг хүргэх ихээр хүргэх хүмүүстэй хувь заяа учруулна. Оройдоо сэтгэл санаа сайжирч зугаацах хүсэл төрнө. Ганцаар байж хувийн ажлаа хий. Ойр дотнын хүрээллээс хэн нэгэнтэй хийх хэрүүл маргаан нь энэ өдрийн цорын ганц таагүй үйл явдал байх болно. Өнөөдөр, та гэр орны болон ахуй амьжиргааны асуудлаар жирийн өдрүүдийнхөөс илүү ихээр оролдох болох нь.


Охин (8/23-9/22)    

Зөв хооллож байх шаардлагатай. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн ч эрүүл мэндийг муутгана. Өөх тосоор баялаг хоол хүнс онцгой хор хөнөөлтэй. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, эрүүл мэндэд асуудал үүснэ. Харамсалтай нь та өнөөдөр ихээхэн алдагдал гаргана. Гэмтэл, цахилгаан барааны эвдрэл гарч болзошгүй. Эд хөрөнгөндөө гол анхаарлаа хандуул. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнээ дагаж мөрдөхийг хичээ.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр гэр бүлийн болон ажил хэргийн хүмүүсийн хоорондох асуудлыг шийдэхэд хамаг хүчээ барах, сэтгэл түгшээсэн өдөр байх болно. Өнөөдөр хуурч мэхлүүлэх мөн алдагдал хүлээж мэднэ. Сэтгэл зүйн таагүй байдал, мэдрэлийн ачаалал ихтэй байна. Ингэснээр архаг хууч өвчин сэдэрнэ. Сэтгэлийн огцом өөрчлөлт гарах, тавгүйтэл үүснэ. Үл ойлголцохоос сэргийлж асуудлыг өөр нөхцөл байдлаар солих хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Эмх замбараагүй хөл үймээнтэй өдөр. Найз нөхөд хамаатнууд тань таныг мэргэжлийн ажилдаа илүү их идэвх гаргахыг итгүүлж чадна. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Өөртөө тохиромжтой байдлаараа ажилла. Гэвч ямар ч тохиолдолд эрүүл ухааныг баримтал. Харин та төрөл төрөгсөд болон ойр дотнынхны хэн нэгнээс ирэх тусламж дэмжлэг авахаас өмнө өөрийн хүчээр босгож чадна.


Нум (11/22-12/21)

Гэр бүлийн асуудал өнөөдөр таны амьдралд чухал байр суурь эзэлнэ. Зарим нэг гэрийн ямар нэг ажлыг яаралтай дуусгахын тулд ажил дээрээсээ ч дуудагдана. Одод урьдын адил таны эрүүл мэндэд аюул учрахыг анхааруулж байна. Адал явдлыг бүү хай. Биеийн ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагааг явуулахаас зайлсхий. Дотнын хүмүүс, ялангуяа эцэг эхэд тань таны анхаарал халамж их хэрэгтэй байна. Таны зөвлөгөө хэрэгтэй байгаа холын хамаатнууд дээрээ очихоо бүү хойшлуул.


Матар (12/22-1/19)   

Гэр бүл, гэр орны асуудал ихээхэн цаг хүч авч мэргэжлийн ажил хэрэгт саад тотгор болно. Арилжаа наймааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулбал сайн. Ашиг орлого олно. Нэг нэгэндээ итгэхгүй байснаас болж гэрээ хэлцэл бүрэн шийдвэрлэгдэж чадахгүй. Хэрвээ хамтарсан бизнес хийх гэж байгаа бол хэн хэнийхээ ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулах хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр та сайн сэтгэл зүйч мэт байж чадна. Найз нөхдөдөө зарим асуудлыг нь шийдэхэд тусалж, хүнд нөхцөл байдлаас гарах гарц олж өг. Илтгэгчийн бус сонсогчийн үүрэг гүйцэтгэвэл тохиромжтой. Ихэнх хүмүүс түр зуурын адал явдал сонирхоно. Үүнээсээ болж та хайр дурлалын явдал, гэрийн ажил хоёрт хийх хэрэгтэй болно. Харин хайр дурлалын харилцаандаа уур хилэн, хардалт гарч магадгүй.


Загас (2/19-3/20)

Хамаатнууддаа анхаарал тавь. Эцэг эхээ анхаарлын гадна бүү орхи. Үүний тань төлөө тэд танд туйлын их талархах болно. Амьдралын нийтэч байдлыг мэдрэхэд эцэг эхтэйгээ харьцах харьцаа багагүй ач холбогдолтой байх болно. Ихэнх хүмүүс хөндлөнгийн ажиглагчийн дүрд тоглож мөн гар дээрээсээ боломжийг алдах өдөр. Тайван байдал мөн дотоод зан төлөв тань дурын хүнд асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална.

 


URL:

Сэтгэгдэл бичих