Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-нд хийнэ
Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ хийх гэнэ. Байгууллага, албан газар, аж ахуйн нэгжүүд энэ сарын 22-ны өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, хүн бүрийг идэвхтэй оролцохыг хотын удирдлагууд үүрэг болгожээ. Тун удахгүй Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн түүхт ой тохионо. Ойн өмнө хотоо хоггүй, цэвэрхэн болгоод зогсохгүй байгууллага, хүн бүр өөрийн ажиллаж, амьдарч буй орчноо тохижуулах нь үүргээ биелүүлэхийг санууллаа. Нийслэлийн зарим дүүрэг цэвэрлэгээний ажилдаа орсон гэнэ. Тухайлбал, Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийнхээ замын тэмдэг тэмдэглэгээг болон хайс, хашлагуудыг угааж цэвэрлэж эхэлжээ. Тиймээс байгууллагууд зөвхөн 22-нд гэлтгүй үүнээс наана хуваарь гарган цэвэрлэгээний ажил зохион байгуулж болох юм байна.
Э.Мөнх
URL: