“Визгүй зорчих эрх олгохгүй бол гэрээгээ цуцална” гэв
Туркийн иргэдэд Европын Холбооны улсад визгүй зорчих эрх олгохгүй бол холбоотой байгуулсан дүрвэгсдийн талаарх тохиролцоог цуцална гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрбээр Истанбул хотноо болсон хүмүүнлэгийн үйл ажиллагааны Дээд хэмжээний уулзалтыг хааж үг хэлэхдээ “Туркийн иргэдэд Европын Холбооны орнуудад чөлөөтэй зорчих эрх олгохгүй бол Туркийн Засгийн газар дүрвэгсдийг зохицуулах гэрээг цуцлах болно” гэжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбоо, Турк улс хоорондоо дүрвэгсдийн урсгалыг тогтоон барих гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний гол нөхцөлийн нэг нь Туркийн иргэдийг Шенгений бүсэд визгүй нэвтрүүлэх явдал юм. Иргэдээ визгүй зорчдог болгохын тулд Туркийн тал72 нөхцөлийг ирэх сарын сүүл гэхэд хангасан байх ёстой аж. Харин Европын Холбоо дүрвэгсдэд гур ван тэрбум долларын тус ламж үзүүлнэ гэсэн ч биелүү лээгүй байгаа юм байна.
URL: