Л.Мөнхбаясгаланд залилангийн хэргээр эрүү үүсгэжээ

4078

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хориглосон талаарх мэдээллийг бид хүргэсэн.

 

Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг залилангийн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв. Одоогоор эл хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир хэргийн талаар нууцалж байгаа аж.

 

Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсантай холбоотойгоор ийнхүү хилээр гарахыг хориглосон гэх таамаг байсан. Тэгвэл энэ нь оффшор дансны асуудалтай ямар ч холбоогүй юм байна.

 

Харин энэ бүхний хариулт болгож Л.Мөнхбаясгалан өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.

 

Дашрамд өгүүлэхэд тэрбээр хилээр гарахыг хориглосон талаар “Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж, гишүүнээр элсэн, Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэхээр  төлөвлөж байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед намайг гэнэт дуудсан.

 

Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж, гишүүнээр элсэн, Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэхээр  төлөвлөж байлаа

 

Ажил тарсны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг минь хориглолоо. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө өө. Өнөө шөнө л баривчлагдчихгүй бол” хэмээгээд онгоцныхоо тизний зурагтай хамт өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлсэн байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих