Нэр дэвшигчид сурталчилгаандаа цацах “энэ их” мөнгөөр Эх орноо “архинаас гаргая”

159_1622Сонгуулийн сурталчилганд нэг нэр дэвшигч хичнээн төгрөг зарцуулдаг бол. Хуулиараа хааж боосон ч гэсэн өөрийгөө бусдад таниулахын тулд нэр дэвшигчид заавал реклам сурталчилгаа хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

159_1622

Нэр дэвшигчид УИХ болон орон нутгийн гээд сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Тэд намын гишүүний татвар гэж 100 000 000 төгрөг төлөх нь энүүхэнд. Мөн дээр нь сурталчилгаа тараах материал, ард иргэдтэй уулзах уулзалтууд, гарын бэлэг, реклам сурталчилгаа, ном сэтгүүл хийлгэх, намын ухуулагч нарын гарын мөнгө гээд нэр дэвшигчдээс маш их зардал гарна. Хийсэн бүтээснээрээ олондоо танигдахын тулд, сонгуулийн тойрогт штаб байгуулан ажиллахын тулд, маш их хөрөнгө зарцуулан нэг юм “хүссэн суудалдаа сууна”. Мэдээж УИХ болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн бол гэж хэн ч, хэнийг ч “албадаагүй”. Намын шахаа, хувь хүний өөрийн чадал чансаа, боломж бололцоон дээрээ тулгуурлан  сонголтоо хийдэг.

4858d38cc7729b0754dab6fc9b1baf44

Энэ их мөнгийг зарцуулсан нэр дэвшигчид “тийм” үнэтэй олдсон суудалдаа гишүүний 1,6 сая төгрөгний цалин “хараад амьдраад байна” гэж байхгүй л байх. Тэнд маш ашигтай “сэнтий” байдаг болохоор хүн бүр л зүтгэж байгаа. Гэхдээ энэ их зардлыг аманд ч үгүй, хамарт ч үгүй цацаж байхаар архинд донтсон иргэдийг архинаас гаргаж өгөөч гишүүдээ. Гурил, будаа, нүүрс, идэх юм, нэгж, усны сав, хувцас хэрэглэл тарааж байхаар зүгээр л айл бүрт байгаа архичин гэх тодотголтой донтох өвчтэй хүмүүсийг архинаас гаргах эмчилгээнд хамруулаад өгвөл яасан юм бэ?

Pa201306232599

Амьдралдаа “гутран ууж” байгаа нөхдийг эрүүл саруулаар энэ хорвоог харах боломжийг өгөөч. Тэртэй, тэргүй хэн нэгний гэдэсрүү нэг удаад идээд өнгөрөх хоол өгч байхаар алдсан амьдралаас нь босгоод ирвэл хүн чанартай үйлдэлсэн. “Идэх хоолыг нь бус хийх аргыг нь хэлж өг” гэдэг дээ.

ff527079353a7f93big

Манай нэр дэвшигчид иргэдийг гурил, будаахнаар хуурч байхаар нэг хүний ч гэсэн амьдралд хэрэгтэй зүлийг нь хийж өгөөсэй билээ. Сонгуулийн сурталчилгаа хийгдэж байгаа энэ үеүүдэд иргэд “үнэд” орсон шиг орж, үйлчилгээ авмаар байгаа бол гишүүн болохыг зорьж яваа хүмүүст үнэнийг “нэг” хэлээд өгөөч. Айл бүрт байх Архинд донтох өвчинд нэрвэгдсэн хүнийг архинаас гаргавал жинхэнэ “Улсын баатар” болно доо.

Б.Саран

Ugluu-logo202


URL:

Сэтгэгдэл бичих