Бие даагч Б.Баттулга С.Зориг агсаны хөшөөний өмнө өлсгөлөн зарлана

4058

Нийслэлийн сонгуулийн хорооноос ИЗНН-ын нэр дэвшигчдийг баримт бичиг дутуу бүрдүүлж өгсөн хэмээн бүртгэхээс татгалзсан. Үүнийг ИЗНН-аас нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар тойрогт нэр дэвшихээр төлөвлөж байсан Б.Баттулга эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Нийслэлийн сонгуулийн хороо ялихгүй шалтгаанаар сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Тиймээс энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Гэвч албан бичгийн хариуг 30-60 хоногт өгөх хуулийн заалттай тул сонгуульд нэр дэвших ямар ч боломжгүй болсон. Тиймээс маргаашаас эхлэн С.Зориг агсны хөшөөний урд улс төрийн өлсгөлөн зарлана. Энэ бол сонгох, сонгогдох эрхээ хасуулсан бүх нэр дэвшигчийн өмнөөс гаргасан шийдвэр” гэлээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих