Өнөөдрийн зурхай /2016.05.26/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 20. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага:Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй . Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та ямар ч ажлыг өөртөө итгэлтэйгээр хийгээрэй. Энэ нь танд амжилт дагуулах болно. Урлагийн хүмүүст аз гийх нь. Магадгүй чухал уулзалт, эсвэл гэнэтийн үйл явдал тань ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, таатай байдлыг бий болгоно. Хуучны найз нөхөдтэйгөө уулзах, эсрэг хүйсний хүнтэй романтик байх бололтой. Нийгмийн харилцаанд орж төлөвлөгөө зохиох нь урт удаан хугацааны онцлогтой.
Үхэр (4/20-5/20)
Таны эрэл хайгуул, бодсон зүйлс тодорхой биет хэлбэрээ олно. Санхүүгийн байдал ч маш тогтвортой болно. Хамгийн зоригтой, мөрөөдлийн төлөвлөгөөгөө биелүүлэх таатай цаг үеийг бүү алд. Хэрвээ хайнга хандаж цаг хугацаа алдахгүй бол таны амьдралын амжилт, ололт найдвартай, бат бөх байх болно. Таны амьдрал чухал өөрчлөлтийн үед явж байгаа бөгөөд энэ их өөрчлөлтөөс айж байгаа бол ийм өөрчлөлтийг даваад гарсан хүнээс зөвлөгөө тусламж гуйхаас бүү ич. Тэдний туршлагаас суралцсанаараа таныг айлгаад байсан зүйлсээс ангижирч чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Таны амьдралын хүч аажмаар нэмэгдэнэ. Энэ нь ямар ч ажлаа оролдлого гаргалгүйгээр засч чадахыг харуулна. Хуучин өрөө төлж, хэрэггүй холбоогоо тасал. Номын сан, хувцасны шүүгээгээ цэгцэл. Аливааг хэтрүүлдгээ боль. Дааврын үйл ажиллагаа идэвхэжнэ. Таагүй мэдээнээс болоод төлөвлөөгүй үрлэг зардал гарах байх. Энэ шалтгаанаар ойр дотнын хүмүүстэй харилцаа хүндрэх магадлалтай. Өнөөдөр амрагийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах хэрэггүй гэж одод зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Осол гэмтэл авч эмнэлэгт хэвтэж болзошгүй. Хоол боловсруулах эрхтний систем сул байна. Хоолны дэглэмээ тэнцвэртэй байлга. Хэт их бүү ид, амттан тааруулж хэрэглэ. Өмнөх ажил, бичиг баримт, үнэт цааснаасаа салж, ирээдүйн ажилдаа анхаар. Багын найзуудтайгаа харилцахдаа ойлгомжгүй байдалд орохгүйг хичээ.
Арслан (7/23-8/22)
Төлөвлөсөн ажлаа шуурхай үр дүнтэй хийж чадахгүй. Амьдралын эрч хүч нэмэгдэх тааламжтай өдөр. Өнөөдрийн хувьд ямар ч ажлыг хийсэн бүгдийг та амжуулж чадна. Овсгоо самбай болон аюулыг олж харж чадах чадвар тань хамгийн хүнд нөхцөл байдлаас сугаран гарахад тань тусална. Хайрттайгаа, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа муудалцаж магадгүй. Орой зугаалахад таатай. Мөн аялал, хичээл сурлагад таатай замын хөдөлгөөнөөс болгоомжил.
Охин (8/23-9/22)
Хэн нэгэн түнштэйгээ алс аялалд явах боломж гарна. Тэнд ажил амралтыг хослуулах болно. Ивээн тэтгэгчдийн мөнгийг ашиглах боломж байна. Олон шинэ адал явдлуудыг хүсэмжлэх авч аахар шаахар зүйлсээс татгалз. Уулзалт хэлэлцээрийн үеэр үгээ цэнэ. Гэр бүлдээ эд зүйлс авахад тохиромжтой. Орой үдэш явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ танил буюу гадаадын иргэдтэй бизнес холбоо тогтоох нь материаллаг бааз сайжруулахад сайн талтай. Цагаа хий битгий өнгөрүүл, ажлын төлөө тэмц. Та хайртай хүмүүсийнхээ төлөө байгаа бүхнээ өгөхөд бэлэн байна. Хайр дурлалын асуудалд холбогдохоос зайлсхийгээрэй. Шуналаа дагахаас зайлсхий. Тухайн байдал хурцдаж магадгүй учир огцом үг хэл хэлэх, чанга дуугаар ярьж зандрахгүй байхыг хичээ.
Хилэнц (10/23-11/21)
Ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй өдрүүдийн нэг. Сэтгэл санааны зогсонги байдал ба уриалагхан бус чанараасаа болж харьцаанд үл ойлголцох хөндий байдал бий болж болзошгүй. Бие гэнэт муудаж магадгүй. Хуримтлагдсан ажлуудаа дуусгахад өдрийг зориул.
Нум (11/22-12/21)
Эд зүйлсээ алдаж болзошгүй. Үнэ хямд боловч, өөрт хэрэгтэй зүйлсээ алдаж гээж болох юм. Энэ тухай тунгааж үз. Алдсан зүйл чинь таны энэ жилийн гарлагын үүдийг хааж байж магадгүй. Таны эзэрхэг, зорилгодоо хүрэх хатуу тэмүүлэл нь дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлнэ. Идэвхтэй үйл ажил явуулах, аялах, хамтын хүч шаардах ажилд таагүй өдөр. Эрүүл мэндийн байдал ямар нэгэн хэмжээгээр муудаж байна.
Матар (12/22-1/19)
Эрүүл мэнд сайн байна. Хүч чадал, эрч хүч дүүрэн байна. Энэ сайхан цаг үеийг дархлаагаа бэхжүүлэх, өөрийгөө хатуужуулахад зориул. Шүдээ эмчлүүлэх, косметик хагалгаагаа хийлгэхэд тохиромжтой цаг үе. Мөн илүү жинтэйгээ тэмцэхэд сайн. Бизнесийн харилцаа холбоо амжилттай байж, таны ажлын амжилтад нөлөөлөх мэдээлэл зөвлөгөө өгөх болно. Гэхдээ таны чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Азтай нөхцөл байдал таныг хүнд нөхцөл байдлаас ашигтай гарахад тусална. Романтик уулзалтууд гайхалтай адал явдалд хүргэнэ. Боловсрол, спорт, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Өдөр нь та хэлэлцээр хийж буй хүн мэт байвал зүгээр. Албан ёсны болоод бусад уулзалтууд дээр согтууруулах ундаа бүү хэтрүүлж хэрэглэ. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, хэн нэгнээс дэмжлэг авах шаардлагатайг зөвлөж байна. Уур бухимдлыг илүүд үзвэл асуудлыг улам хурцатгах болно.
Загас (2/19-3/20)
Бие тавгүйтэж мэдэх өдөр. Энэ нь сэтгэл гутрал, биеийн эсэргүүцлээс голлон шалтгаалж өвдөх хандлага байдаг бөгөөд та үүнийг аль нэгийг нь өдөөх бололцоог хангаж өгсөн байна. Иймээс даарч хөрөхгүй байж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм үед түншүүдтэйгээ хэрүүл маргаан хийх нь стресст оруулж таны эрүүл мэндэд аюул учруулна.
URL: