Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

4052

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих