АН 100 саяыг төлсөн л бол “чөтгөрч байсан хамгаална”
Мөнгө, хайр хоёрын алийг нь сонгох вэ гэдэг асуултанд хүн бүр шахуу “хайр” гэж хэлдэг. Хайр байхад мөнгийг олж болдог. Харин маш цөөхөн хувь нь “мөнгө” гэж хэлэх байх. Тэд мөнгө байхад “хайрыг худалдаад авчихна” гэж боддог. Эндээс энэ хүний хэн болох, зөв буруугийн аль нь болох нь харагдана. Юмыг зөвхөн зоосны нүхээр хардаг, эх орон, ард түмэн, хань ижил, үр хүүхдээ мөнгөөр сольсон, тэднийгээ хуурсан “чөтгөр” шиг хүмүүс азаар цөөн байдаг ч нэг газар нэгдэн төвлөрсөн байх нь аюултай. Тэнд чиний хэн байхаас үл хамааран чи мөнгөтэй л бол хүн, мөнгөгүй бол хэн ч биш хэмээх хууль дор нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Тиймдээ ч эх орон, ард түмэндээ хайртай “мөнгийг хоёрт тавьдаг” зөв хүмүүсээ “шигшүүрээр шигшин зайлуулж”, “бугууд” нь тунаж үлджээ.
АН-ын босго 100 сая төгрөг
“Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг. Үүнтэй адилаар “буруу хүний үйлдэл нүднээс далд ч буруу” байх юм. Харин нүднээс далд бурууг үйлдчихээр нүүрэн дээрээ зөв хүн мэт аяглаж байвал үнэхээр болохоо больсон гэсэн үг.
Тэгвэл “оффшорт нэр холбогдсон л бол хулгайч” гэх үзэл олон улсад эрчээ авч байна. Учир нь оффшор компани байгуулах, оффшор данс нээлгэх, оффшор компанид хувьцаа эзэмших зэргийн алинд нь ч их хэмжээний мөнгө төлж байж “нэр холбогддог” байна. Энэ босгыг давж олон зуун сая төгрөг зарцуулсан хүн оффшор компаниа ашиглахгүй, оффшор дансандаа мөнгө хийхгүй хоосон байлгана гэж юу байх вэ. Унахгүй машин, амьдрахгүй байранд олон тэрбум төгрөг зарцуулдаг билүү бид.
Эсвэл ерөөсөө ингэтлээ баяжчихсан юм уу. Тэгээд зүгээр л бэлгэдлийн чанараар оффшор компани байгуулж, оффшор данс эзэмшээд л, үүнийгээ ашиглахгүй байж жил бүр татвар, хураамжинд нь төлөөд л байдаг байх нь. Тэгээд ч оффшорт байршуулж буй мөнгө “бид таны мөнгийг ямар аргаар олсноос нь үл хамааран хамгийн бага хураамжтайгаар найдвартай хадгалж өгнө” хэмээх баталгааны дор хадгалагддаг болохоор дандаа “буруу гарын мөнгө” байдаг байх гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Тиймдээ ч оффшорт хадгалагдсан мөнгөнд оноох хамгийн гайгүй тодорхойлолт нь “татвараас бултуулсан хөрөнгө” хэмээх хариулт байдаг.
Түүнээс цааш авлига хээл хахууль, байгалийн баялгаа гаднынханд зарсан, эх орноосоо урваж тагнуул хийсэн, хар тамхи, зэвсгийн наймаа, биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөг, хүний, хүүхдийн болон эд эрхтний наймаанаас олсон орлого гээд дандаа хүндэрсэн тодорхойлолт оногддог. Ийм л учраас оффшортонгуудыг дэлхий дахинаа “хүн биш” хэмээн үзэж хамгийн найрсагаар “хулгайчид” хэмээн нэрлэж байх юм.
Энэ завсарт хүнд гэмт хэрэгтнүүд бий. Эх оронд нь орох ёстой татвараас зайлсхийж, хулгай хийсэн хүмүүсийг хулгайчид хэмээн нэрлэх зуур хүндэрсэн тодорхойлолт бүхий мөнгөтэй, хүнд гэмт хэрэгтнүүд хулгайчид хэмээн хэлүүлээд тэдний дунд нуугдаж байгаа нь үнэн.
С.Баярцогтын 1 сая ам.доллар цаашаа шүү 30 сая ам.доллар байна. Гэхдээ түүнээс ч илүү 250 сая ам.долларыг оффшор дансандаа мартсан хүн АН-д байна.
Тухайлбал, манайд байгалийн баялгийг гаднынханд худалдсаныхаа хөлсөнд хэдэн тэрбумаар нь тоологдох доллар авсан хүмүүс бий. Тагнуул хийж, улсын нууцад хамаарах стратегийн чухал мэдээллийг гаднын оронд дамжуулж шанд нь олон тэрбум төгрөг тоолж авсан хүмүүс ч бий. Ингэж эх орон, ард түмнээсээ нүүр буруулсан урвагчид нэлээд олон болжээ. Гэсэн ч ийм хүмүүсийг орогнуулдаг, эрх ашгийг нь хамгаалдаг, цаашлаад өөд нь дэмжиж тулдаг нэгэн үүр бий нь АН буюу Авлигачдын Нам гэж харагдах боллоо. Тэнд тийм хүмүүс нэлээд олон болж, бүхэл бүтэн цугларалт бий болжээ. Та урвагч, хулгайч, авлигач, алуурчин ер нь хэн байхаас үл хамааран 100 сая төгрөгний хураамжаа төлсөн л бол “Тавтай морил”, дээшээ дэвш гэдэг юм байна. Магадгүй үүнээс болоод АН өөрөө ч мэдэлгүйгээр “миний хэн байхаас үл хамааран би 100 сая төгрөг л тушаачихвал болоо, тиймээс энэ мөнгийг ямар ч хамаагүй аргаар олох ёстой” гэсэн бичигдээгүй хуулийг биччихсэн бололтой.
Тагнуулчдыг өршөөж болно, “хөгжлийн алуурчид”-ыг хаацайлж болно. Харин “Хөгжлийн зүтгүүр” хэмээн төр, түмэндээ дахин тулгах нь зүйп нийцэх үү. Арай хэтийдсэн, ил цагаандаа гарсан доромжлол биш үү. Энэ цагийн хэдэн улстөрчид эх орноо Манжид худалдсан 10-аад ноёдоос хойшхи Монголын түүхэнд хамгийн хараар бичигдэх хүмүүс бус уу.
”Хөгжлийн зүтгүүр” хэмээн зүсээ хувиргасан нь
Төгс
URL: