Хогоо ил хаяад торгууль хүлээв
Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаяжээ. Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авсан байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсэд айл өрхөөс соруулсан бохироо нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон бүсэд асгаж, орчин бохирдуулсан УВХ 60-92 дугаартай 10 тонны Hyundai маркийн машины эзнийг тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авсан байна. XVI хороо Ар хустайн зуслангийн жалганд цэвэрлэгээ хийсний дараа хууль бусаар хог хаягдлаа хаясан УБТ 32-73, УБД 83-24 улсын дугаартай портер машины эздийг Замын цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжилж буй аж.
Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях болон хог тээврийн машинд ачуулж хэвшихийг уриалж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: