Тажикстанд төрийн эргэлт гарч, иргэний дайн гарч болзошгүй
Тажикстан улсад бүх нийтийн санал асуулга энэ сарын 22-ны өдөр явагдлаа. Санал асуулгатайгаар холбогдуулан “Тажикийн хөдөлмөрийн цагаачид” олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Каромат Шарипов Тажикстанд төрийн эргэлт гарч, иргэний дайн гарч болзошгүй тухай хэлснийг Ази, Ойрхи дорнодын тухай мэдээлдэгLatestNewsResource.com нийтэлжээ.
Тэрээр “Манай улсын одоогийн төрийн тэргүүн улсынхаа бодит асуудлуудыг мэддэггүй. Иргэний дайн гарахад ойрхон байна” гэжээ. Үүний хажуугаар Хятад улс Уулын Бадахшаны автономит муж руу цэргээ оруулсан нь дайн дэгдэхэд нөлөөлөх бас нэг нөхцөл болж магадгүй аж.
Тодруулбал, Тажикстан улс Хятадад төлөх ёстой гадаад өрөө төлж чадаагүйн улмаас өмнөд хөрш энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Тажикстаны Уулын-Бадахшаны автономит мужид цэргээ оруулж зарим бүс нутгийг хяналтдаа аваад байгаа юм.
Тажикстаны Уулын Бадахшаны автономит муж нь Киргиз, Хятадтай хиллэдэг, нийт 64.1 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд 28.9 мянган хүн амтай муж юм. Мужийн төв Хорога нь Тажикстаны нийслэл Душанбегаас 527 км зайтай оршдог аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ манайд ч ирж мэдэх зүйл 76 ямаа 3-н ухна энэ мэдээг уншиж мэдэж байгаа болов уу хужаа хэзээ ч юмаа зүгээр өгөхгүй гэдэг энэ дээ халх гол чөлөөт бүс өр төлбөрөө бодолцох л асуудал энэ хужаагууд элбэгээ шиг энд тэндхийн цагаачид хамагаа өгчихөөд өршөөл үзүүлж сармагчингийн бөгс долоох ард түмэн биш