АН-ынхан Н.Энхбаярыг дахиад л хулхидлаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд намаа удирдаж орон, гишүүн болоход “Ялтай байдлын хугацаа” хэмээх хуулийн заалт тээг саад болж буй. Өнгөрсөн хугацаанд тэрбээр МАН-тай эвсэл байгуулж сонгуульд оролцохоор тохироо хийгээд байсан ч гэнэт ярьсан хэлснээсээ эргэж бултсан. Ингэж эргэлзэх шалтгаан нь АН-ын зүгээс түүнд амласан өөр нэг амлалттай холбоотой байв. Тэр нь МАН-тай эвсэл байгуулахгүй тохиолдолд Н.Энхбаярыг сонгуулиас өмнө ялгүйд тооцох тогтоолыг УИХ-аар хэлэлцэн батлуулна хэмээгээд эхний ээлжид уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор оруулж чуулганаар хэлэлцэхийг дэмжүүлээд байв.
Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 4 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ялгүйд тооцох уг тогтоолд, ”2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос нь үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай” хэмээн тодотгосон байв.
Харамсалтай нь ялгүйд тооцох уг тогтоолыг хэлэлцэж амжилгүйгээр УИХ-ын чуулганы хуралдааныг зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл түр завсарлуулах тогтоолыг УИХ-ын дарга өчигдөр гаргалаа. Тэгэхээр Н.Энхбаяртай холбоотой ялгүйд тооцох тогтоол сонгуулийн өмнө чуулганаар хэлэлцэгдэн батлагдах нь үнэн хэрэгтэй ямар ч боломжгүй зүйл болж хувирлаа. МАН, МАХН-ын эвслээс илүү үнэд хүрсэн ялгүйд тооцох тогтоол батлагдаагүй тохиолдолд МАХН-ын дарга сонгуульд нэр дэвших шаансгүй. Товчхондоо, АН-ынхан Н.Энхбаярыг дахиад л хулхидлаа.
Х.Онон
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ТЭР БОЛ МЭДЭЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ОДОО ЯАЯ ГЭХЭВ ЭНХБАЯРЫН ХОХЬ МАН МӨН Ч ИХ ХҮЛЭЭЖ БАЙСАН ДАА. ТЭГЖ БАЙХАД З.ЭНХБОЛДЫН ҮГНЭД ХУУРТАЖ ЯВДАГ. ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСНААС ХОЙШ ТАРХИНЫ АЖИЛЛАГАА МУУДЖЭЭ. ЭЛБЭГДОРЖ БАЙХАД ТЭР ЗҮГЭЭС ГОРЬДЛОГО ТЭЭЖ СУУДАГ МӨН Ч ТЭНЭГ ХҮН ЮМ ДАА. ИЙМ БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ НЬ ТЭРБИШДАГВА УЛААН НАР ХЭЛЭЭД БАЙХАД ҮГИЙГ НЬ АВААГҮЙ ШҮҮ ДЭЭ ОДОО ЁСТОЙ ХОХ НЬ ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНА
ан д хэзээ ч итгж болохгүй гэдгийг олон зүйлээр баталлаа даа
АН бүхэл бүтэн улсаа хулхидчихаад байхад …
kkkkkk
Haha saihan saihan.enhbayar bolioosoi