Дуучин Нара гарын үсэг цуглуулахдаа 20000 төгрөг тараасан уу

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 23-наас эхэлж дэвших тойргоосоо 801 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхийлэн орсон. Аймаг, дүүрэг бүрт нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдынхоо гарын үсгийг давуулан биелүүлж яваа сурагтай гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүний хувьд энэ талаараа “Өөр дүүрэг, хорооноос хүртэл гарын үсэг зурахаар хүмүүс ирж байна. Харамсалтай нь 69-р тойрогт 8,10,12,13,14,22р хороонууд тус, тус багтаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй гарын үсэг цуглуулаад байна. Сайны хажуугаар саар гэгч хэзээд байдаг учраас ганц, хоёр зохион байгуулалтай байж болзошгүй цөөн хэдэн асуудлууд байна.  Хэдийгээр 801 хүний гарын үсэг гэж заасан ч  магадлашгүй байдал үүсэхээс сэргийлж 3000 гарын үсэг цуглуулахаар зорьж байгаа” хэмээсэн юм.

Тэгвэл гарын үсэг цуглуулахдаа 20000 төгрөг тараасан талаар нэгэн иргэн коммент бичжээ. Яг одоогоор тараасан эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнийг тараасан гэх мэдээлэл байна.

Б.Саран


URL:

Нэр: зочин Огноо: 25 May 2016

МАНАН энэ бүсгүйгээс их л айж дээ. Тэгээд л сөрөг дайралт эхлүүлсэн нь илэрхий байна.

Нэр: zocnin Огноо: 25 May 2016

balai yumnuud

Сэтгэгдэл бичих