Барилгын материалын үйлдвэрлэл өргөжиж байна

527-1464140016abri_mat-(1)Архангай аймгийн Эрдэнэбулган, Батцэнгэл, Хотонт, Цэнхэр, Тариат, Цахир зэрэг сумдад орон нутгийн түүхий эдэд суурилсан барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэллээ гэж аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунбаяр таницууллаа.
Эрдэнэбулган суманд “Гурван тамир” хувьцаат компани жилдээ 10 мянган ам.дөрвөлжин метр хуванцар хаалга цонх хийх тоноглол, хоногт 30 шоометр чулуу бутлан ангилах цехийн төхөөрөмж, “Шинэ хүч констракшн” ХХК хоногт 200 хавтгай дөрвөлжин метр явган хүний  замын хавтан гаргах чадал бүхий техник хэрэгсэл суурилуулан үйлдвэрлэлээ явуулж байна.
Архангай аймаг Л.Булган
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих