Таслагчдын манлай Б.Наранхүү
УИХ-ын Тамгын газраас хааяадаа нэг ирцийн мэдээллийг олон нийтэд зарладаг. Харин түүнд байнга таслалтаараа тэргүүлдэг хэд хэдэн гишүүд бий. Тэдгээр гишүүдийг чуулган тасалсан цагаар нь, ирсэн ч үг хэлээгүй байдлаар нь уралдуулах юм бол магнайдаа тоосгүй түрүүлэх гишүүн бол Б.Наранхүү.
Гишүүний ажлыг чөлөөт цагаараа хийдгийг нь сонгож гаргасан нутгийнхан нь мэдэхгүй гэж бодсон уу, гишүүний ямбаар амжуулах ажил нь дуусаагүйнх үү, мань нөхөр дахин Дундговь аймагт нэр дэвшихээр шийджээ.
Өнгөрөгч хугацаанд угаас чуулгандаа харагдах нь ховорын дээр хууль батлах үндсэн ажилд санаа нэмэрлэж, үгээ хэлж байсан нь ховор тул түүнийг гишүүн гэдгээр нь биш МонУраны эсвэл уяа морь сонирхогч Наранхүү гэдгээр нь л олон нийт гадарлах биз.
Олон нийтэд танигдалгүй бүрэн эрхээ барснаа ч мэдэж байсан учраас оны өмнө Н.Алтанхуягын засаг огцрох үед ангийн нөхдөө царайчлан Зам тээврийн сайд болгохыг дэмжээч гэж хэдэн гарын үсэг цуглуулан “гүйсэн” ч намынхаа удирдлагаас дэмжлэг аваагүй. Ядаж байхад сайд болгохсон гэсэн албан хүсэлтийн үндэслэл л “зүгээр л залуу хүн учраас” гэдгээс өөр агуулга байж чадаагүй учраас нэг их хол яваагүй.
Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч тодруулахын өмнөх өдөр нь шахуу намын гишүүнээр элсээд маргааш нь мандатаа авч байсан бол энэ удаад намын анхан шатны байгууллагаас гарч ирэхдээ маапаан, хуудуутай гарч ирлээ, улсын хууль намын дүрмээ зөрчиж мандат авахаар хөөцөлдөж байна гэх зэрэг эсэргүүцэлтэйгээр сонгуулиа эхлүүлж буй бололтой.
УИХ-д санаачилсан хуулиа дэмжүүлэхийн тулд санаачлагч дээр гишүүний нэр нэмж, эргээд тэр хуулийг нь “гарын үсгээ өгсөн” төдий гишүүд нь миний хийсэн ажил хэмээн тайлагнадаг. Ийм гаж зүйлгүйсэн бол хичээл таслагч олон гишүүдэд “гэрийн даалгавар” ч харагдахгүй байхсан.
ОНЦЛОХ ВИДЕО
ХЭВЛЭЛД ТҮҮНИЙ ТУХАЙ
”Мон-Уран”-ий эзэн, морины хоббитой Б.Наранхүү гишүүн: 24 баримт
“Мон-Уран”-ы Б.Наранхүү дөрвөн тэрбумаар авсан ”Rolls Royse” машинууд дээрээ нэрээ алтаар сийлүүлжээ
“Мон-Уран”-ы Б.Наранхүүг шалгахаар боллоо
Монголын хуульд захирагддаггүй “Мон Уран”-ы Б.Наранхүү та өрөө төл
Б.Наранхүү Ерөнхийлөгчийг айлгасан нь
Б.Наранхүү гишүүн ээ, ингэж сайд болбол онигоо шүү
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТҮҮНИЙ ТУХАЙ
GIIHNARAN: 2 өдөр ирц бүрдүүлэх гэж хүлээснээ манай АН-ын гишүүд үнэхээр улс орныхоо төлөө нойр хоолгүй зүтгэдийн байна ч гэх шиг #наранхүү
ӨНДӨРХААН:Тоон дотор үсэг #Наранхүү үг хэлж байна
МАШАА: ДҮНЖИНГАРАВ зөвшөөрөлтөй заа УИХ-ГИШҮҮН хүн бүх хөрөнгөтөйгөө ХАЛДАШГҮЙ ДАРХАН #НАРАНХҮҮ
BILEGEE: Би мөнгийг үрдэггүйшд, зүгээр л хэргэлдийн #наранхүү
MUNKH-ERDENE: Чадаж байгаа хүнийг яахын хоосон баахан атаархал тэр хүн энэ түвшинд хүрэх гэж юу туулсныг хэн мэдэх #Наранхүү
MR.CITIZEN: Манай УИХ-ын гишүүд хувь, хувьсгал, алба, амиа ялгахаа больцон. Тэрийгээ нуухчгүй, цагаандаа гарцан. Амар юм дөө. #Наранхүү
URL: