ЖИРГЭЭ: Сургуулийн номын сангийн номыг зарахаа болиоч ээ?
Хүний мөс, жудаг, монгол хүний сайхан сэтгэл гэрэлтэй гэгээтэй бүхэн бүхэн яагаад ийм амархан болов оо? Ном зардаг Enebish Hatanbold гэх залууг ном хорхойтнууд андахгүй байх.
Би ч нүүр тулан уулзаж хэдэн ном авч байсан юм.
Тухайн үед мөнгө дутаад ярьсан үнэнээсээ 10.000 татаад өгөөч гэж гуйсан юм.Энхбаярын ботийн шинэ хуучин холилдсон 10 ном 140.000 мянгад авч байсан санагдана.
Хааяа нэг ном зарна гэсэн групт орж сонирхоход байнга шахуу тэр хүн хуучны ховор номуудыг зарна гэсэн пост тавьсан оруулсан байдаг.Сайн анзаарч ажиглавал сургуулийн тамга тэмдэгтэй, наалттай номууд байдаг.Тэссэнгүй сургуулийн номын сангийн номыг зарахаа болиочээ гэж сэтгэгдэл бичсэн юм. Бас л нэг луйврын сүлжээ.
Гэтэл месенжерээр орж ирээд “Новшийн гуйлгачин минь чи юу гэж олон юм яриад байнаа. Нүдийг чинь ухаж гарт чинь бариулаад, сэмжээр нь нүүрий чинь бүтээнэ шүү бандийн шоо минь” гэж мессэж илгээсэн байх юм. Хүн харахад нүдэнд дулаахан инээд алдсан сайхан залуу” Тэр бичсэн үгийг нь бодохоор дотор арзайж, бие жихүүцсээр байна. Арай ч дээ сэтгэл харанхуйлж байна.
https://www.facebook.com/photo.php?fbid=831641006968353&set=a.127829637349497.27852.100003673848213&type=3&theater
URL: