24 настай Аргентина хөлбөмбөгчин тархиндаа гэмтэл аван нас барлаа
5-р сарын 22 буюу өнгөрсөн ням гаригт “Entre Rios”-ын зүүн хойд хэсэгт орших Вила Элиса-д болж өнгөрсөн бүсийн тоглолтын үеэр 24 настай Аргентиний хөлбөмбөгчин Майкл Фавре толгойдоо хүнд гэмтэл аван нас барлаа. Тус тоглолт Аргентиний зүүн хойд хэсэгт орших “Entre Rios”-д “San Jorge de Villa Elisa” болон “Defensores de Colon” багийнхан тоглож байсан юм. Тоглолтын үеэр “San Jorge de Villa Elisa” багийн тоглогч Майкл Фаврег Жеронимо Кинтана толгой руу өвдгөөрөө санамсаргүй хүчтэй цохисноос болж тэр газар унаад боссон юм. Дараа нь “Defensores de Colon” багийн бас нэг тоглогч Ларроса Фавио хүрч ирэн Фаврегийн нүүр лүү цохьжээ. Улмаар Фавре газар унан босох гэж оролдсон боловч чадаагүй байна. Уг маргалдаанаас болж 2 багийн тоглогчид, удирдлагууд бүгд маргалдааныг зогсоохоор талбай дээр гарч ирсэн. Фаврег түргэний эмч нар даруй авч явсан хэдий ч тэрээр нас баржээ. Аргентины хөлбөмбөгийн холбоо түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ жил дөнгөж 24 настай байсан Майкл Фавре эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Б.Энхтулга
URL: